Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга Монголд ирлээ
Нийгэм

Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга Монголд ирлээ

Урлаг Урлаг03/06/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ERVpWnorchestra842205562017-06-03-11-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад айлчилж, симфони найрал хөгжмийн гайхамшгийг монголын ард түмэнд толилуулах гэж байна. Энэ хүрээнд Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын дэд ерөнхийлөгч Райн Флөр өчигдөр ГХЯ-нд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

   1900 онд анх Фриц Шийлийн үндэслэн байгуулсан Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга нь цар хүрээ, хөгжимчдийн авьяас чадвар, хөгжмийн суу билгээрээ АНУ-ын симфони найрал хөгжмийн түүхэнд “Их таван” симфонийн нэгд зүй ёсоор тооцогдсоор ирсэн билээ. Дэлхий даяар тойрон аялал хийж, симфони найрал хөгжмийн сүр хүчийг мэдрүүлдэг тус найрал хөгжмийн чуулгын энэ удаагийн Азийн орнуудаар хийх тоглолтонд Монгол Улс багтсан юм.

   Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгатай 2016 онд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд ийнхүү АНУ-д төдийгүй дэлхийд алдартай Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Улаанбаатар хотноо тоглолтоо хийнэ. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тоглолт өнөөдөр /06.03/ Улсын Филармонид монголын олон нийтэд нээлттэй тоглоно.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026

К-поп цомгийн экспорт 159 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ

29/04/2026

“АРА” фестивальд Эдди Уильяамс албан ёсны төлөөлөгчөөр оролцоно

29/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.