“Нэр нэгтийн чих нэг” булангийнхаа энэ удаагийн дугаарт Солонго нэрээр олонд танигдсан урлаг соёлын эрхмүүдийг онцоллоо.
Гоо сайхан, хүч тамирын билэгдэл буюу модель мисс Г.Солонго
Илүүдэл жингээсээ салах зорилгоор анх фитнессээр хичээллэж байсан Г.Солонго хэдхэн жилийн дараа “Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртэж, энэхүү спорт амьдралынх нь нэг хэсэг болно чинээ санаагүй явсан гэдэг. Гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж буй тэрбээр “Калифорни” фитнессийн тамирчин гэгддэг юм билээ.
Хайр дурлал, сексийн амьдралынхаа тухай илэн далангүй хүүрнэсэн яриа нь сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэнээр Г.Солонго тамирчин төдийгүй эрчүүдийн зүрхэнд дурлалын сум зоосон тачаангуй бүсгүйгээр тодорсон удаатай. Зүс царай, биеийн галбираар өнөө цагийн миссүүдийг ч өмнөө гишгүүлэхгүй хэмээн бардамхан хэлдэг энэ бүсгүй өөрт байгаа бүхнээ үнэлж сурах хэрэгтэйг уншигч олонд сануулсан байдаг.
Хамтлагаа орхиж, хайр дурлалаа сонгосон дуучин Т.Солонго
“Emotion” хамтлагаас өрх тусгаарласан дуучин С.Сэрчмаагийн орыг төвөггүйхэн эзэлсэн Т.Солонго тухайн үед Улсын багшийн дээд сургуулийн Англи хэлний багш-орчуулагчийн ангид суралцаж байлаа. Хамтлагийн нэр өөрчлөгдөж “Sweetymotion” болсны дараахан тэрбээр сургуулиа орхиж, урлагийн замд эргэлт буцалтгүй орсноо дуулгасан юмдаг. Америкт сурч амьдрахаар одсон тус хамтлагийнхан уран бүтээлээ амжилттай хийж явсан бөгөөд оюутан охин Т.Солонго хэдхэн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн.
Улмаар эх орондоо ойр ойрхон ирэх болсноор түүний нууцхан болзоо илчлэгдэж, ээжийнхээ шавь болох даруухан залууг амьдралынхаа ханиар сонгосон түүхтэй. Сургуулиа орхин байж сонгосон хамтлагаасаа нэг л өдөр гарч, гэр бүлийн амьдрал зохиосон дуучин бүсгүй ээж болоод уран бүтээлээ орхиогүй. Түүний хамтлагаас гарсан шалтгааныг элдэв хавчлага, таарамжгүй харилцаа зэргээр тодорхойлох хүмүүс олон байсан ч Т.Солонго төдийгүй “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд эвтэйхэн тайлбарлаад өнгөрсөн удаатай. Өдгөө дуучин бүсгүй хөгжмийн сургуульд багшилж байгаа бөгөөд бие даасан уран бүтээл хийхээ болиод удаж буй.
“Эрлийз” төрхөө өөрчилж, эрчүүдийн харааг булаасан Д.Солонго
“Гурван охин” хамтлагаа байгуулан анх тайзан дээр гарч ирэхэд нь түүнийг “Эрлийз төрхтэй, царай муутай” гэж гоочлох хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Нэг гишүүн нь харь улсад сурахаар одсон бөгөөд оронд нь Г.Анхмааг авч, хамтлагийнхаа нүүр царай болгосон нь амжилт олсон. Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын ард хоолой хийж явсан шавилхан охид одоо бол ид гялалзаж буй сайхан бүсгүйчүүд. Соло нэрээр танил болсон Д.Солонго нөгөө хоёрыгоо бодвол, нэлээд хожуу “төрөл арилжсан” нэгэн.
Олны танил эрчүүдтэй нэр холбогдох “дуртай” дуучин бүсгүй сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс засалд ихэд шимтэх болсон бөгөөд багагүй хөрөнгө зарж “нугасны муухай дэгдээхэй” хэрхэн хун болдгийг харуулж чадсан билээ. Гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Чамд жаахан “хольц” байгаа байх аа” хэмээн хэлж байсныг нь цаг ямагт санаж явдаг Соло эрлийз төрхөө өөрчлөн, эрчүүдийн харааг булаасан сайхан хүүхэн болохын тулд мэс заслын ширээн дээр хэвтэхээс ч айгаагүй гэдэг.
“Монгол кино”-гоор овоглодог дуулиант захирал Ж.Солонго
Урлагт насаараа шахам зүтгэсэн ахмадууд нь түр хороо байгуулан огцрохыг шаардаж, “Монгол кино” нэгтгэлийн хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэмээн буруутгах үед Ж.Солонго захирал эгээтэй цус харваагүй гэдэг юм билээ. Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг шалгаж эхлэхэд л сая юу болоод байгааг ухаарсан тэрбээр кино үйлдвэрийн үнэт зүйлсийг үгүй хийгээгүй хэмээн мэдэгдэж хэвлэлийнхэнд ажлаа тайлагнаж байсан.
Мөн энэ эрхэм Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийн үнэмлэхийг хуурамчаар гаргуулж, хэд хэдэн хүнд олгосон хэрэгт унаад байхдаа “Би буруугуй, яам л буруутай” гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч, БШУЯ-тай ширүүхэн маргаан үүсгээд байгаа. Харин түүний хэлснийг яамныхан үгүйсгэж “Ямар ч хүнийг шагналд тодорхойлсон албан бичгийг манайд ирүүлээгүй” гэдгийг баталсаар байгаа аж. Түүнийг “Яагаад өөрийн буруутай үйлдлээ яам руу чихэж байна” гэж олон гайхаж янз, янзаар тайлбарлаж байгаа юм.
Амтлаг, бас исгэлэн үрэл буюу “Киви”-гийн Б.Солонго
Тус хамтлагийн бас нэгэн өнгө төрхийг илтгэж явсан дуучин Б.Солонго өдгөө "Анод" банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй ханилан хоёр ч хүүхэдтэй болоод байгаа. Хатуу продюссер Б.Ангирмаагийн аашлахыг ч үл тоож, хамтлагаа орхиж одсон түүнд “Киви”-гийн бүсгүйчүүд ам сайтай байдаг юм билээ. Өмнөх гишүүдээ сайн муугаар хэлж, нэг нүдээрээ ч үздэггүй гэх тус хамтлагийнхан Б.Солонгод огт буруу өгч байгаагүй нь хачирхалтай.
Даруухан зантай царайлаг бүсгүй Ц.Намуунтай хамт Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд “Киви”-гээс гарсан Б.Халиунааг орлон тус хамтлагт орсон түүхтэй. Хайрын дуугаар эрчүүдийг уярааж явсан адтай дуучин маань олны нүдэнд өртөх дургүй, гэрийн эзэгтэйн амьдралаар нам гүмхэн явахыг илүүд үздэг гэсэн шүү.
“Хүслийн бороо”-той цуг шивэрсэн хайрын эзэн Л.Солонго
Ардын жүжигчин А.Долгорын гарын шавь тэрбээр одоо Болгар улсын Софи хотноо Хөгжмийн академид суралцаж буй. “Хүслийн бороо” нэртэй анхны бие даасан цомгийнхоо нээлтийг саяхан хийсэн тэрбээр бороо шиврэх мөчид сэтгэл нь ихээр хөдөлж, романтик бодолд автдаг гэсэн. Энэ тухайгаа дуучин бүсгүй “Хааяа алхаж байхдаа “Манай Монгол үнэхээр жаргалын орон юм даа” гэж боддог. Бороо ямар гоё гээч.
Бороонд норохоор шинэ эрч хүч, энерги аваад бүр шинэ хүн болчих шиг л санагддаг. Нэг их гоё дурламаар ч юм шиг…” хэмээн хуваалцсан бөгөөд нууцхан шүлэг тэрлэдэг гэнэ лээ. Багштайгаа хамт “Аминаас үнэтэй Монгол” дуугаа дуулж, олон улсын уралдаанаас Гран При шагнал хүртсэн Л.Солонго цаашид рок поп, дуурь, нийтийн дуу гээд аль ч төрлөөр өөрийгөө сорих хүсэлтэй явдаг ажээ.
Шоунаас салдаггүй жүжигчин буюу “Honeymoon” хамтлагийн ахлагч Д.Солонго
“Маск” продакшны жүжигчин, “Honeymoon” хамтлагийн ахлагч Д.Солонго сүүлийн үед бор дарс хэтрүүлэн хэрэглэх болсон тухай хэвлэлээр цацагдаад байгаа. “Маск” продакшны уран бүтээлчид түүнийг хамтлагийнхаа ажилд анхаарлаа хандуулж, шинэ цомог гаргахыг зөвлөн нэг жилийн чөлөө олгосон гэдэг. Тиймээс хамтлагийн охид өдгөө шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд ойрын хугацаанд хэвлэлтэд явуулахаар төлөвлөж байгаа бололтой.
“Бал сар” хэмээх нэртэй анхны цомгийн ажлыг нь “Намуун” студийнхэн гүйцэтгэсэн бөгөөд “Хаа хүрэх гэж”, “Гэртээ харимаар байна”, “Бал сар” гэх мэт дуунууд багтжээ. Мөн шинэ цомгоо гаргахтай холбогдуулан “Honeymoon” хамтлагийнхан гайхалтай өвөрмөц стильтэй эргэн ирж, бусдаас ондоо уран бүтээл туурвихаа амласан аж. Урлагийн залуустай нэр холбогддог дуучин Д.Солонго “ам барих” туйлын дургүй гэсэн шүү.
Этгээд байх дуртай рок дуучин Б.Солонго
Рок дуунд нугасгүй гэгддэг тэрбээр амьд хөгжмийн хамтлагт гоцлол дуучны үүрэг гүйцэтгэх болсон. Хамгийн анх “Smoky night” нэртэй амьд хөгжмийн хөгжмийн шоун дээр хамтлагаараа дуулсан бөгөөд “Champions” бааранд гитарчин Вовкатай хамт хөгжим тоглодог сурагтай.
“Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгаран “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглоод амжсан адтай бүсгүй маань этгээд стилиэр хувцаслан, үсээ өнгө өнгөөр будуулах дуртай. Эршүүд ч юм шиг шулуухан яриа, илэн далангүй байдал нь үзэгч олныг гайхашруулж байсан төдийгүй дуучны хувьд чамлахааргүй авьяастай гэдгийг нь түүний хэд хэдэн дуунаас мэдэж авсан биз ээ.
Харийн залууг сонгоогүй халуухан бүсгүй Ж.Солонго
“Харийн залуу” гэх дуугаараа олны танил болсон дуучин Ж.Солонго буюу Соко нөхөрт гарснаар нам гүм амьдрах болсон. Анхны бие даасан цомгоо гаргасны дараа хэд хэдэн дуугаа дүрсжүүлсэн тэрбээр нэг л өдөр айл гэрийн эзэгтэй болж, урлагаас өөр зүйл хийхийг хүсчээ. Тиймээс өөрийн гэсэн хувийн бизнес эрхэлж, өрх гэрийнхээ орлогыг бүрдүүлж яваа дуучин бүсгүй маань цаашид гоо сайхны салон ажиллуулахыг хүсдэг гэсэн.
Өөрөө өөртөө гоо сайханч хийчихдэг Соко гоёлын хувцас хэрэглэлээ ч өөрийн гараар зэхдэг аж. Түүний тоглолтын хувцас, өдөр тутмын хэрэглэлийг авьяаслаг дүү нь чимэглэж, шүр сувдаар гоёдог байсан гэдэг. “Акуа фитнесс” төвийн захирал Б.Уянгатай үе зайгүй дотны найз гэгддэг Соко дотуур хувцаснаасаа ч хуваалцдаг байсан нь “усны гүнж”-ийн тачаангуй зургуудаас харагддаг юм билээ. Нэгэн үе дуучин залуутай үерхэж явсан Соко өдгөө жинхэнэ заяаныхаа ханьтай учирсан хэмээн ярьдаг бөгөөд айл гэр үймүүлж, хүний нөхөр булаасан “хэрэг”-т хүртэл ороод авсан удаатай