Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ХАН -УУЛ” чуулга нээлтээ хийлээ
Нийгэм

“ХАН -УУЛ” чуулга нээлтээ хийлээ

Урлаг Урлаг07/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14968249325937bc64786243593789212017-06-07-18-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

    “Эко дүүрэг”  зорилтынхоо хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэд “Хан-Уул дуу бүжгийн чуулга” –ын нээлт 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

   Ажилчны клуб нэрээр нээгдэж, Ажилчны соёлын ордон болон өргөжиж, өдгөө Хан-Уул дүүргийн Соёлын ордон нэртэйгээр амжилттай ажиллаж буй буурал түүхт ордонуудыг нэг билээ. Соёлын ордон нь урлагийн олон төрлөөр үйл ажиллагаагаа өргөн цар хүрээтэй явуулж буй байгууллага юм. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр “Хан-Уул дуу бүжгийн чуулга” –тай болсон нь дүүргийн хэмжээнд анхны тохиолдол гэдгээрээ бас онцлог байгаа юм.

   “Хан-Уул дуу бүжгийн чуулга” нь дуучид, бүжигчид, хөгжимчид, жүжигчидийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд дүүргийнхээ хүүхэд залуусд урлагаар дамжуулан боловсрол олгох цаашлаад гадны жуулчдыг татах чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад байна. Мөн урлагийн талаасаа загварын сургалт, гадаад хэлний сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэдэх Хан-Уул дуу бүжгийн чуулга улсдаа цаашлаад дэлхийд урлагаараа өрсөлдөхүйц уран бүтээлчдийг төрүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг онцоллоо. 

   "Хан-Уул" чуулгын нээлтэнд Хан-Уул дүүргийг ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан , Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар  оролцлоо.  Мөн чуулгын нээлтэнд урлаг соёлын алдартангууд ая дуугаа өргөж, шилдэг бүжгийн хамтлаг, шилдэг уран нугараачид үзүүлбэр үзүүлсэн сайхан арга хэмжээ боллоо. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ

25/02/2026

“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

25/02/2026

Баян хошууны хүн чулуун хөшөө

25/02/2026

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.