Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Бүх цагийн үеийн телевизийн топ контент
Уртын дуу

Бүх цагийн үеийн телевизийн топ контент

Урлаг Урлаг12/06/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DdQRInZUUBimage19220073242017-06-12-14-34[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголчууд бид олон улсын хэмжээний стандартад нийцсэн монгол контентоо хүлээн авч үзээд даруй гурав орчим жил болж байна. Үүний эхлэлийг “Монгол телевиз” ХХК-ийн 2015 онд  “Авьяаслаг Монголчууд” шоугаар тавьсан юм. Энэ цаг мөчөөс хойш монголчууд бид “The Voice”, “Shark tank”, “Яг түүн шиг” / Your Face Sounds Familiar /, “Зөн билгийн тулаан” /Britain’s Psychic Challenge/, “Mongolian Next Top Model” зэрэг дэлхийн хэмжээнд зэрэглэл, үзэгчдийн тоо, төсөв, цар хүрээгээрээ эхэнд бичигдэх олон шоуг хүлээж авч үзэж байна.  Энэ нь монголын телевизийн салбарыг дэлхийн түвшинд хөгжих үүд хаалгын нээсэн гэж хэлж болно.  

Үүнтэй холбоотойгоор бид 2017 он хүртэл нэгэн цагт телевизийн эфирийг байлдан дагуулж байсан шилдэг шоунуудыг танилцуулж байна.


1. Survivor

Survivor – Их Британийн продюсер Чарли Парсонсийн бүтээл 1992 онд анх үзэгчдийн хүртээл болсон. Энэхүү шоуг Шведийн телевиз 1997 онд эх орондоо албан ёсоор зохион байгуулснаас хойш өнөөдөр дэлхийн олон улсад зохион байгуулагдаж байгаа  ажээ.  Шоуны оролцогчид хоол хүнс, хэрэгцээт зүйлээр хангадсан тусгаарлагдсан газарт байршиж, шагналын төлөө өөр хоорондоо тэмцэлддэг.


2. American Idol

American Idol нь АНУ-ын хамгийн чансаа өндөртэй шоу. Энэхүү шоуны зорилго бол супер одыг илрүүлэх явдал юм.


3. The Bachelor 

The Bachelor – Америкийн шоу нь 2002 онд ABC телевизээр гарч эхэлсэн. Тус нэвтрүүлгийн продюсераар  Майк Флейс, харин найруулагч нь Кен Фукс ажиллаж байна.


4. Newlyweds: Nick and Jessica

Newlyweds: Nick and Jessica : Америкийн MTV телевизийн бүтээл. Энэхүү шоу нь тухайн үеийн эхнэр нөхөр Ник Лаше болон Жессика Симпсон нарын амьдралыг өгүүлдэг. Шоу нь 2003 оны наймдугаар сараас олон нийтийн хүртээл болсон. Залуу хос “шилдэг реалити-шоу” төрөлд People’s Choice Award шагналыг хүртсэн удаатай.


5. Project runway

Project runway – Америкийн  Lifetime телевизээр гарч буй хувцас загварын шоу. Оролцогчид тодорхой цагт, өгөгдсөн материал, сэдвийн дор хамгийн шилдэг хувцасыг бүтээн өрсөлддөг ажээ.


6. The Real Housewives of Orange County

The Real Housewives of Orange County: 2006 оноос Америкийн Bravo телевизээр гарч эхэлсэн шоу. Шоу нь Калифорни мужийн Оринж тойрогт амьдарч буй гэрийн эзэгтэй нарын тухай өгүүлнэ.


7. Jon & Kate Plus 8

Jon & Kate Plus 8 : Америкийн телевизийн реалити-шоу бөгөөд Жон болон Кэйт болон тэдний найман хүүхдийн амьдралын тухай өгүүлдэг. Тус шоу нь 2007 оноос эхлэн Америкийн телевизээр гарч байна.


8. Jersey shore

Jersey shore: 2009-2012 оны хооронд MTV телевизээр гарч байсан Америкийн шоу. Тус шоунд Жерси мужид амралтаа өнгөрүүлж буй найман хөршийн тухай өгүүлдэг.


9. The Osbournes

The Osbournes– Оззи Осборн болон түүний гэр бүлийн амьдралын тухай өгүүлэх Америкийн шоу. Шоу нь 2002 оноос MTVтелевизээр гарч эхэлсэн. Энэхүү шоу нь MTV телевизийн түүхэнд дэх хамгийн их үзэлттэй шоугаар тодорч байв. Шоуны сүүлийн дугаар 2005 онд гарчээ.


10. The Hills 

The Hills: 2006-2010 оны хооронд Америкийн MTV телевизээр гарч байсан шоу. Энэ шоу нь Лос-Анжелес хотод амьдардаг гэргийн эзэгтэй нарын мэргэжлийн амьдралын тухай өгүүлнэ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.