Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»П.Шүүдэрцэцэг: Тэмпог эргээд ирэх болов уу гэж их хүлээсэн, даанч…
Нийгэм

П.Шүүдэрцэцэг: Тэмпог эргээд ирэх болов уу гэж их хүлээсэн, даанч…

Урлаг Урлаг12/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index3906356232017-06-12-14-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Олны танил үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор бичигдэж явсан жүжигчин П.Шүүдэрцэцэг, “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпо нарын дурлалын романс хоёр жилийн өмнө төгсгөл болсон. Учир шалтгаанаа удтал нууцалж явсан хосууд саяхнаас ам нээж, дуучин Тэмпо хайртай бүсгүйгээ “Бид гурвын болзоо” кинонд тоглосноос нь болж алдсан тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан удаатай.

   Тэгвэл мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг сэтгэлийн хямралаа даван туулах гэж хэрхэн хоёр жилийг туулж өнгөрүүлснээ “Open house” нэвтрүүлэгт оролцохдоо нулимс цийлэгнүүлэн ярилаа. Тэрбээр хайр дурлалынхаа талаар “Надад үнэхээр хүнд хэцүү даваа байлаа. Энэ хугацаанд би ямар ч уран бүтээлд тоглоогүй, зөвхөн ганцаараа байж сэтгэл санаагаа аварч үлдэхийг хичээсэн. Магадгүй, бидний харилцаа эргээд сэргэх болов уу гэж тэвчээртэй хүлээсэн. Даанч болохгүй юм гэдэг угаасаа болдоггүй л юм билээ. Энэ бүхэнд хүмүүс Тэмпог биш намайг буруутгаж яриасай гэж одоо хүртэл түүнийгээ өмөөрч боддог.

   Тэр хүний талаар ямар ч муухай дурсамж сэтгэлд минь байхгүй учраас цаг үргэлж хайрласаар байх болно. Эргээд харахад Тэмпо бид хоёрын хайр үнэхээр агуу байж… Бидэнд одоо сайхан хайрын дурсамж, “Шүүдэрхэн” дуу маань л үлдэж дээ” хэмээн сэтгэлээ уудалсан юм. Мисс, жүжигчин бүсгүйн хувьд, саяхан “Шүүдэрхэн” нэртэй бэлхүүс нарийсгах бүс гаргасан бөгөөд уран бүтээлийн ажилдаа ч идэвхтэй оролцоно гэдгээ нуугаагүй. Ганц бие болсноос нь хойш эргүүлэх залуусын тоо эрс нэмэгдсэн ч, тэрбээр эмэгтэй хүнд халамжтай, илүү дутуу маяггүй, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг эрийг л хайрлана гэнэ лээ.

С.Бамбар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ

25/02/2026

“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

25/02/2026

Баян хошууны хүн чулуун хөшөө

25/02/2026

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.