Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эрдэнэт –Өргөө 4” үүдээ нээхэд бэлэн боллоо
Нийгэм

“Эрдэнэт –Өргөө 4” үүдээ нээхэд бэлэн боллоо

Урлаг Урлаг19/06/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urgoos3333554012017-06-19-11-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн тэргүүлэгч шилдэг технологи IMAX-ыг Монголдоо хамгийн анх нэвтрүүлсэн “Өргөө” кино театрын дөрөв дэх салбар Эрдэнэт хотод үүдээ нээх өдөр ойртсоор байна.

Эрдэнэтчүүдийн хамгийн их хүлээлттэй байгаа кино театрын нээлт энэ сарын 23-ны өдөр болох бөгөөд Эрдэнэтийг доргиосон шоу арга хэмжээ болж, нийслэлээс урлаг соёлын одод хүрэлцэн очиж, баяр дээр баяр нэмэх аж. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр азтан шалгаруулж, бүтэн жил кино үзэх эрх болон бусад сюрприз дүүрэн өдөр болох гэнэ.

Гайхамшиг үргэлжилсээр уриатай хамт олон “Эрдэнэт-Өргөө 4” кино театрын нээлтийн үеэр бас нэгэн гайхамшгийг үргэлжлүүлнэ. Дэлхийд нээлтээ хийх, залуусын тэсэн ядан хүлээж буй “Transformers” киноны нээлт энэ өдөр эрдэнэтчүүдийн мэлмийг гийгүүлж, сэтгэлийг баясгах юм.

“Эрдэнэт Өргөө 4” кино театр нь орчин үеийн Dolby Cinema технологи бүхий дэлхийн стандартад нийцсэн дотоод засал бүхий дөрвөн энгийн, нэг VIP танхимтай, тав тухыг мэдрүүлэх шилдэг кино театр юм.

Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан автомат тоглоомын төв, ажлын алжаалаа тайлж, амралтаа ая тухтай эдлэх боломжийг бүрдүүлэх өндөр зэрэглэлийн лоунж, үйлчлүүлэгчдийн шаардлагад бүрэн нийцэх таван өрөө бүхий караокетай.

Кино театрын барилгын зураг төслийг БНСУ-ын алдарт “DAN DESIGN” компанийн инженер, дизайнууд гаргасан бөгөөд дуу дүрсний гайхамшгийг мэдрэх орчинг бүрдүүлж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт дэлхийтэй хөл нийлэн алхах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.