Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бий биелээчдийн улсын наадам болно
Нийгэм

Бий биелээчдийн улсын наадам болно

Урлаг Урлаг21/06/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12918004042017-06-21-19-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн инад чинадын хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй. Төр засаг маань энэ язгуур урлагийн төрлийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үүднээс “Монголын уламжлалт бүжиг-бий биелгээ”-г Монгол Улсын болон ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж хадгалж хамгаалах дотоод, гадаад орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа билээ.

   Монгол Улсын баруун хязгаар Ховд нутгийн Засаг даргын тамгын газар санаачлага гаргаж “Улсын Бий Биелгээний анхдугаар наадам-2017” соёл, урлагийн цогц ажлыг энэ оны долоо дуугаар сарын эхний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж бэлтгэл, зохион байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна.

   Наадмын зохион байгуулах хороо бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил,төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “нот”-олсон эх сурвалжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилгоор “Баруун монголын бий биелгээ” Эрдэм шинжилгээний бага хурлыг зарлалаа.

Эх сурвалж: соёл урлагийн газар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнгээс

22/05/2026

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.