Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үлэмжийн чанар”-ыг дэлхий даяар дуулна
Нийгэм

“Үлэмжийн чанар”-ыг дэлхий даяар дуулна

Урлаг Урлаг21/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ulemjiin_chanar8039804222017-06-21-19-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Туурайн төвөргөөн” наадам энэ жил 17 дахь удаагаа болох бөгөөд Монголд анх удаа хөгжмийн шинэ төрөл болох R&B урсгалыг нэвтрүүлж байсан түүхтэй юм. Тус наадмын зорилго нь дэлхийн хөгжмийн чиг хандлага орчин үеийн хөгжмийг манай Монголын уламжлалт ардын урлагийн өв соёлтой нийлүүлэн аль альных нь утгыг алдагдуулахгүйгээр түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ  жилийн тухайд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран төр түмний их шүтээн Мигжиг Жанрайсиг бурханы өмнөх талбайд зохион байгуулагдана. Уг үйл ажиллагаанд Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээр дуулж, Гандантэгчэлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, гавж Д.Нанзаддорж тэргүүнтэн тэргүүнтэн лам хуврагууд айлдвар сургаалаа айлдаж, ХБНГУ-ын Проф, Бернхард Вульф зэрэг гадаадын болон Монголын уран бүтээлчид оролцоно.

   Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их зургадугаар сарын 22- ноос долдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар- Өвөрхангай  Хархорин-Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулах юм. Тус наадмын хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь Монгол хүн бүр сурч, дэлхий даяар тархан сууж буй монголчууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.