Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Г.Ариунбаатар: Кардиф хотод дан монгол дуу, романс, сонгодгоор концерт хийнэ
Үндэсний хөгжим

Г.Ариунбаатар: Кардиф хотод дан монгол дуу, романс, сонгодгоор концерт хийнэ

Урлаг Урлаг27/06/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1498115982594b6f8eb70c67616007832017-06-27-11-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Их Британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ. Тэрбээр өглөөний 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан бөгөөд үргэлжлүүлэн цагдаагийн "Сүлд" чуулга хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнийг мөн Төрийн ордонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан бол БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болохыг ерөөж, алд цэнхэр хадган дээр мөнгөн аяга дүүрэн ааруул барьж хүндэтгэл үзүүлсэн юм.

Түүнчлэн шинэ агентлаг болох Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат дурсгалын зүйл гардуулж, Төв аймгаас төрөн гарсан алдартай дуучдын үргэлжлэл түүчээ болж явахыг хүслээ. Энэ үеэр бид МУГЖ Г.Ариунбаатартай уулзаж, баярынх сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Маш их баяртай байна. Эх нутагт минь ган тайлагдаж, нартай хуртай, чийг үнэртсэн сайхан өглөө нутагтаа газардлаа. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг "BBC Cardiff  Singer of the World” тэмцээнд нилээд олон жилийн өмнөөс төлөвлөж, оролцох юмсан гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж байсан. Харин удалгүй энэ тэмцээнд оролцож болох юм байна гэж бодож бэлтгэлээ базааж яваад энэ жил тохиол тааран оролцлоо. Хүссэн тэмцээндээ хоёр төрлөөр амжилттай оролцож, нэгд нь финальдаж, нөгөөд нь түрүүлж, бас нэг төрөлд нь шилдэг дөрвийн нэгээр тодорсондоо баяртай байна.

-Та энэ тэмцээнд монгол дуугаа дуулж өрсөлдсөн. Олон улсын том тэмцээнд яагаад монгол дуу сонгож дуулах болов?

-Би “Монгол сонгодог -1, 2” нэртэй хоёр концерт тавьж байсан. Нөгөөтэйгүүр энэ бол миний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Дэлхийн тайзан дээр би заавал дуулна даа, Монголынхоо агуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг яагаад дэлхий дахинд гаргаж болохгүй гэж гэсэн бодол байнга өвөртлөж явдаг байсан. Ийм ч учраас нэг талаараа эрсдэл хүлээж сонгосон гэх үү дээ. Тэмцээний эхний шатанд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров багшийнхаа “Чиний минь нулимс” нэртэй романсыг дуулж, хоёрдугаар шатанд Төрийн соёрхолт Б.Шарав багшийнхаа “Монголын тал нутаг” нэртэй сайхан дууг сонгож оролцлоо. Маш их айдастай байсан ч "Хийвэл бүү ай" гэж өөрийгөө зоригжуулж дуулсан.  Үзэгчид маш гайхалтай хүлээн авсан. Ялангуяа Европ, Английн үзэгчид дэлхийн нэг номерын үзэгчид байдаг. Тэд энгийн үзэгчид мэт боловч нөгөөтэйгүүр гайхалтай шүүгчид. Тэдний дунд Монголын хөгжим аялгуу, хоёр мундаг хөгжмийн зохиолчийн аялгууг эгшиглүүлж, тэдэнд хүрсэнд би маш их баяртай байгаа.

–Та дөрвөн шагналтай ирэх байлаа. Нэгийг нь нутгийн бүсгүйд алдлаа гэсэн. Энэ талаараа?

-Дөрвөн шагналыг мэдээж бүгдийг нь авах боломжтой байсан. Гэхдээ нутгийн Шотланд бүсгүйд нэг цомоо яах аргагүй алдлаа. Гэсэн ч энэ уралдаан мартахын аргагүй сайхан болж өнгөрсөн. Гурван цомыг би бэлгэшээж хүлээн авч байгаа. Монголчууд гурвын тоог бэлгэдэхийн зэрэгцээ дээшээ харсан савыг ч буян заяа дууддаг гэж бэлэгддэг учраас гурван ширхэг дээшээ харсан болор цомтой ирсэндээ их баяртай байгаа. Үүнийг Монгол түмний урлаг, Монгол түмний аялгуу мөнхөд эгшиглэхийн их бэлгэдлийг агуулсан юм болов уу гэж бодож байгаа.

-Гадныхан монгол дууг хэр хүлээж авсан бэ?

-Энэ гайхалтай аялгууг би чадан ядан дуулж, үүнийг маань сонссон дэлхийн алдартай урлаг судлаач, шүүмжлэгч хүн мэлмэрүүлж, Монгол дууг минь биширч, Монголд ирсэн юм шиг, Монголын хөх тэнгэрийг харсан юм шиг, Монголын ариун агаараар амьсгалсан юм шиг хүлээж авсан. Өөрийн минь хүсэл мөрөөдөл нэг шатаар ахисан болов уу гэж бодон маш их урам авч байгаа. Цаашид олон сайхан уран бүтээлийг дэлхий дахинд гаргахаар бодсон ярьсан зүйлүүд их байна.

-Тухайлбал?

-Сая тэмцээн болж өнгөрсөн Кардиф хотод дан монгол дуу, романс, сонгодгоор концерт хийе, ер нь цаашид үүнийг дэлгэрүүлээд явъя гэж төлөвлөж байна. Цаашид мөн ОХУ-д Москва, Новосибирск зэрэг хотуудаар тоглолтоо хийхээр Буриадын багштайгаа ярьж байна. Гэхдээ зүгээр л сэтгэлийн хөдлөлөөр хийлгүй, хөтөлбөрөө нарийн боловсруулж хийх болно.

-Дараагийн оролцох ямар тэмцээн уралдаан байна вэ?

-Одоо тэмцээн маань өндөрлөж байна. Таван сайхан уралдаанд орж, таван сайхан түрүү авлаа. Сайхан байна. Олон сайхан улсын дэм туслалцаа, олон сайхан багш нарынхаа хүч хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрлээ. Соёл урлагийн их сургууль, ЦЕГ-ын "Сүлд" чуулга, Монгол түмний минь хийморь золбоо ивээж, энэ уралдаануудад амжилт үзүүлж явлаа. Одоо уралдаан гэхээсээ илүүтэй Монгол сонгодог, дэлхийн сонгодог дууриудыг яаж чадварлаг сайхан дуулах вэ, олон театруудад яаж монгол хүний дуу хоолойг хүргэх вэ гэдэг дээр оновчтой сайхан ажлууд хийж, дор бүр нь мэдээлж явах болно.

О.Сайхан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.