Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Урлагийнхан буруугүй…
Нийгэм

Урлагийнхан буруугүй…

Урлаг Урлаг27/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
theatre-masks-endowed-edit-hi8454621852017-06-27-13-20[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч дахин санал хураалт болох нь нэгэнт тодорхой боллоо. Харин энэ сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс дутахгүй баалуулсан хүмүүс бол урлагийнхан. Тэднийг үзэл бодлоо худалдаа энээ тэрээ гэсэн зэвтэй үгээр өнөөх “мэргэн цагаан ард”-ууд нь хайр гамгүй сүлбэв. Гэвч ганц л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ямар ч хүн илүү үнийн санал хэлсэнд нь бараагаа зарна, үйлчилгээ үзүүлнэ.

   Талхчин, янхан байсан ч энэ үйлчилнэ. Харин урлагийнхан бол үнэндээ сонгуулийн үеэр зүгээр л ажлаа хийж, үндсэн ажлынхаа хажуугаар “халтуур” гэсэн халтар үгээр тодорхойлдог нэмэлт орлого олсон л төдий. Өнөөх нэмэлт орлого нь тэгээд тендэрээс хуссан, ард түмнээсээ хулгайлсан, газар зарсан улстөрчдийн мөнгөний хажууд шүлс төдий л. Яг үүгээр нь далимдуулж “саналаа худалдсан” гэдэг бол худлаа. Бүгд санал өгөхдөө өөрсдийн итгэл үнэмшилээ дагаад дугуйлдаг. Үүнийг санал өгч үзсэн хүн болгон уг нь мэднэ. Гэвч өнөөдөр мэддэгээ мэдэхийг л хүсэхгүй байгаа юм.

   Зах зээлийн нийгэмд шилжсэн энэ 30 шахам жилийн туршид соён гэгээрүүлэх ажлаа урлагийнхан зуун хувь биш юмаа гэхэд 70, 80-аас дээш хувьтай хийсээр байгаа. Хийсээр ч байна гэдэгт нь итгэдэг. Харин улстөрчид өнгөрсөн хугацаанд ард түмнээ сайхан амьдруулах, улс орноо хөгжүүлэх үндсэн үүрэг, зорилтоо хэр биелүүлснийг олон түмэн мэднэ. Тиймээс улстөрийн элдэв хар хэрүүлдээ урлаг, соёлынхоноо дахин бүү хутгаасай, тэд зөвхөн ажлаа хийж байгаа гэдгийг нь ойлгоосой гэж хүсч байна. Эцэст нь хэлэхэд Урлагийнхан ямар ч буруугүй.

Т.Дархан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мила Йовович “Resident Evil” цувралд зориулсан Академийн онцлох нийтлэлд хариу өгчээ

19/09/2026

Шэрон Стоун зураг авалтын үеэр өмссөн бүх хувцсаа өөртөө үлдээх нөхцлийг гэрээндээ оруулдаг

19/09/2026

The Weeknd зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ

19/09/2026

Жүжигчин Жереми Айронс 78 нас хүрлээ

19/09/2026

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.