Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үнсгэлжин” Монголд
Нийгэм

“Үнсгэлжин” Монголд

Урлаг Урлаг29/06/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
CiVowGpyPf18555990_10154803673112983_7831727074811765538_n5010762402017-06-29-11-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   200 жилийн түүхтэй “Үнсгэлжин” буюу Cindrella дуурийг Монголд анх удаа тавих гэж байна. Анх монгол гаралтай дуучин, соёлын менежер С.Аяна энэ санаачилгыг гарган, Итали, Монголын хамтарсан төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ.

   Монголыг гадаадад сурталчлах, соёлын салбарын бусад орнуудтай харилцах харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой тус төсөлд Европын шилдэг агентлагуудад хамаардаг Италийн шилдэг дуучид, удирдаач, Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, мөн Испани, Оросын уран бүтээлчид анх удаагаа нэгдэн оролцох гэж байна. Дэлхийд алдартай хөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пескассэроли удирдлага дор “Үнсгэлжин” дуурийг долдугаар сарын 2-ны өдөр ганцхан удаа тоглох ажээ.

   Нэрт удирдаач Якобо Сипари Пескассэроли тоглолтын талаар “Би Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. Яагаад гэвэл Монгол Улс бол баатруудын эх орон. Монголын уран бүтээлчид үнэхээр чадварлаг хүмүүс байдаг. Миний гол үүрэг бол тоглолт удирдан явуулах. Гэхдээ би цаашид Монголын энэ их өв соёлыг өөрийн эх орондоо сурталчлахад үргэлж анхаарах болно” хэмээлээ. Тэрбээр мөн “Цаг давчуу, бэлтгэл маш богино хугацаанд хийгдэж байгаа ч та бүхэндээ чанартай, сайхан тоглолтыг хүргэх болно гэдгийг хэлэхийг хүсч байна” хэмээсэн юм.

О.Энхбаяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.