Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндэллээ
Нийгэм

Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндэллээ

Урлаг Урлаг03/07/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f9785c4aa4d7527d7c59885ff0ced2d56194068732017-07-03-14-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд шинэ шагнал төрсөн арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт 2017.06.30 Хүүхдийн урлан бүтээх төв боллоо. Тодруулбал Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог санаа шийдэл бүхий гайхамшигт бүтээлд олгох Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал, мөн Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээлд олгох Доктор профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн нэрэмжит шагнал юм. Энэхүү нэр хүнд бүхий шагналын үйл ажиллагааг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.

   Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагналыг хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа, Д.Цэдэв гуайн нэрэмжит шагналыг доктор профессор С.Байгалсайхан нар хүртэв. Шагнал гардуулах ёслолын хүндэт зочдоор УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МУ-ын гавьяат багш н.Гүррагчаа болон утга зохиол, яруу найргийн төлөөлөл болсон алдартнууд хүрэлцэн иржээ. Монголын утга зохиол, яруу найргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү арга хэмжээг Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав үр хүүхдүүд болох Доктор, профессор Таданори Мацуда, зохиолч сэтгүүлч С.Хишигсүрэн болон Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулав.

Ч.БОЛОР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.