Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алдарт “Монголын нэг өдөр” Афиныг зорьжээ
Нийгэм

Алдарт “Монголын нэг өдөр” Афиныг зорьжээ

Урлаг Урлаг03/07/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
vbZZAQDocumenta_14_Kassel__1_-141450-12891354082049984462017-07-03-13-37[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жар гаруй жилийн түүхтэй, дэлхийн дүрслэх урлагийн цөм гэгддэг “100 өдрийн музей – Документа”-ийн 14 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн Грекийн Афинд дөрөвдүгээр сарын 8-нд, Германы Касселд зургадугаар сарын 10-нд нээлтээ хийсан юм. 

   “Документа” үзэсгэлэнг анх 1955 онд дайны дараах Германы орчин үеийн соёл урлаг, уран бүтээлчдийг дэлхийд сурталчлан таниулах, нийтийн хүртээл болгох зорилгоор зохион байгуулж байсан бөгөөд өнөө цагт дэлхийн орчин үеийн шилдэг уран бүтээлүүдийг нэр дор цуглуулж олон сая хүний хүртээл болгодог ашгийн бус олон улсын хэмжээний үзэсгэлэн болж өргөжжээ. Таван жил тутамд 100 хоногийн турш үргэлжилдэг энэхүү үзэсгэлэн нь оролцогч сонирхогчдын цар хүрээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд 14 дэх удаа Германы Кассел, Грекийн Афин хотуудад 2017 оны зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 17-ны өдрүүдэд дэлгэгдэх юм.

   Олон улсын хэмжээнд өндөр зэрэглэл бүхий 'Документа' үзэсгэлэнг зохион байгуулагчид 'Документа 14' үзэсгэлэнд Монгол Улсыг зочин орноор оролцуулж, Монгол Улсын Түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” уран зургийг үзэсгэлэнд дэлгэн, дэлхий нийтийн хүртээл болгож байгааг дуулгахад таатай байна. 

2017 оны энэхүү үзэсгэлэнд үзэсгэлэнгийн ерөнхий куратор Адам Чимчикийн урилгаар олон улсын 160 гаруй уран бүтээлч оролцож, Афин хотод 47, Касселд 30 гаруй байгууламж дотор бүтээлүүд нь дэлгэгджээ.

20-р зууны эхэн үеийн манай бүтээлүүд тухайн цаг үедээ уран зургийн шинэ техник, шийдлээрээ гайхамшигтай бөгөөд зураач хүн өөрийнхөө амьдарч буй нийгмийг дүгнэж, үнэлэн тэрийгээ уран зургаар дамжуулан илэрхийлэх талаараа дэлхийд хосгүй бүтээл гэж үнэлж байгаа юм.

Энэхүү дэлхийд нэр хүндтэй үзэсгэлэнд Монгол Улс оролцох боломж гарч буй нь монголын орчин үеийн дүрслэх урлагийн салбарыг дэлхийд таниулах, олон улсад үнэ цэнийг нь өсгөх, уран бүтээлчдээ олон улсад таниулах төдийгүй урлаг соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Үзэсгэлэнд одоо амьд сэрүүн бус 120 гаруй уран бүтээлчдийн 1000 гаруй бүтээл дэлхийн олон орны музейн цуглуулгаас ирж оролцож байна.

Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” зургууд нь германы алдарт уран бүтээлч Жосеф Боиз болон бусад уран бүтээлчдийн бүтээлүүдтэй зэрэгцэн Касселын Neue Galerie-д байрлаж, зургадугаар сарын 10-аас олны хүртээл болоод байна. Таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд монгол уран бүтээл анх удаагаа оролцож байгаа юм. 

Афин болон Касселд болсон нээлтийн үйл ажиллагаанд Грек улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар, түүнчлэн дэлхийн томоохон музейн захирлууд, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд, кураторууд, уран бүтээлчид болон 3000 гаруй сэтгүүлчид ирсэн байв. Харин Германы Кассел хотод 6-р сарын 7-9-ны хооронд зохион байгуулагдсан хаалттай үзвэр болон 10-ны өдрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид оролцлоо.

'Документа 14' олон улсын үзэсгэлэн Афинд дөрөвдүгээр сарын 8-наас долдугаар сарын 16 хүртэл, Касселд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: соёл урлагийн газар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.