Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Аймгуудын баяр наадмын тов
Нийгэм

Аймгуудын баяр наадмын тов

Урлаг Урлаг04/07/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11_1_b205384742017-07-04-10-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Зарим аймгуудын баяр наадам долдугаар сарын сүүлчээр болно. Наадмын товыг гаргахад тухайн аймгийн Засаг дарга нараас нь ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ. Тухайлбал, Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд тэмдэглэнэ. Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар болжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Ингээд аймгуудын наадмын товыг хүргэж байна.

Архангай
Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд болохоор товлогдсон байна. Харин бүх сумдын наадам нь долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Баян-Өлгий
Тус аймгийн баяр наадам улсын баяр наадамтай давхцаж буюу долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд болно.

Баянхонгор 
Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийнэ.

Булган
Анхдагчдын өлгийн нутаг гэгддэг Булган аймгийнхан долоодугаар сарын 11-12-ний өдрүүдэд наадамлана. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 09-10-ны өдрүүдэд болно.

Говь-Алтай аймаг
Говь-Алтай аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 8-9-нд болох аж.

Говь-Сүмбэр
Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно.
Баянтал сум – долоодугаар сарын 27
Шивээговь сум – долоодугаар сарын 30

Дархан-Уул
Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд хийнэ.

  • Орхон сум – Долоодугаар сарын 04, 05
  • Шарын гол, Хонгор сум – Долоодугаар сарын 05, 06

Дорноговь
Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 11-12-нд болох юм байна.

Дорнод
Тус аймгийн баяр наадам, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Харин сумдын баяр наадмын товыг дараах хуваарийн дагуу баталжээ.

Завхан
Завхан аймаг Үндэсний их баяр наадмаа долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.  Харин бүх сумдын наадмыг долоодугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.n Мөн тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долоодугаар  сарын 22-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах юм.

Орхон
2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Орхончууд долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд наадна. Харин Жаргалант сумын наадам долоодугаар сарын 09-10-нд болно.

Өвөрхангай
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно. Харин Хархорин сумын наадам долдугаар сарын 8-9-нд болохоор товлогджээ.
 
Өмнөговь
Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.

Сүхбаатар
"Зүүн бүсийн хурд" уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
 
Сэлэнгэ
Тус аймгийн баяр наадам хувьсгалчдын уухайн дуутай Алтанбулаг сумын баяр наадмаар эхэллээ. Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр наадам нь Монгол Улсын хамгийн түрүүнд болдог баяр наадам гэдгээрээ онцлогтой.

Төв
Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 13-15 өдрүүдэд болно.           

Увс
Тус аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Ховд 
Ховд аймгийн баяр наадам долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болно. Харин сумдын наадам долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Хөвсгөл
Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ.

Хэнтий
Хэнтий аймгийн баяр наадам долоодугаар сарын 10,-11-ны өдрүүдэд болно

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.