Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Яагаад заавал Д.Гантулга гэж?
Сонгодог уран зохиол

Яагаад заавал Д.Гантулга гэж?

Урлаг Урлаг04/07/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12890913_238357506509434_530475057010432887_o7421722332016052923311774885682017-07-04-19-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өчигдөр 15:00 цагт Мэдээлэл технологийн үндэсэий паркд Д.Гантулга гишүүнтэй холбоотой мэдээлэл хийх зар хэвлэлийнхний дунд чимээгүйхэн тарлаа. Найзаас найзын, танилаас танилын хооронд гэх үү дээ. Хурал эхлэхээс 20 минутын өмнө төрийн ордоноос гарч МТҮП д очход ямар ч  хурал зарлаагүй гэж жижүүр нь хэлсэн учраас гайхаад гадаа зогсож байтал хүний эрхийн хуульч гэж өөрийгөө нэрлэдэг Ичинноров нэгэн эмэгтэй хамт шатан дээр суугаад утсаар ярьж байлаа. Удсан ч гүй АН-ын бүлгийн Батхүү ирж тэр хоёртой нийллээ. Батхүү бид хоёр 5 минутын өмнө төрийн ордны 4 давхарын лифтэнд сууж буугаад ордны хашаанаас хамт гарсын, очих газар нэг байжээ. Ингээд тэд нийлж Гантулга гишүүний гэх хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаа нь тодорхой болов. Хэвлэлийнхэн ч ирлээ.  Болсон үйл явдлыг уншигч та ч мэдэж байгаа учраас дэлгэрүүлж нуршихаа би больё.

   Хүүхэн хүчингдсэн хэрэг хэзээнээс эхтэй вэ?

   Нэгэн даваа гарагийн өглөө төрийн ордонд Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлах тухай мэдээ ажлын протокол дээр бичигджээ. 10 цагт зарласан хуралд тэрээр МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулын оффшор, лиценз, ах дүү нартай нь холбоотой ноцтой баритмууд дэлгэлээ. Тэнд ирсэн сэтгүүлчид залуу гишүүний ярьж байгаа асуудалд анхаарлаа хандуулсан гэхээсээ илүүтэй түүний улс төрийн карьер цаашдын хувь заяанд нь санаа зовж зогссон гэхэд хилэсдэхгүй биз. Учир нь тэр Женкогоор оролдлоо шүү дээ.

   Женкогоор оролдсон хүн бүхний хувь заяа хаашаа эргэдгийг өнөөдөр монгол хүн бүр мэддэг болжээ. Ийнхүү хэвлэл мэдээлэл болон нийгэм тэр чигээрээ Гантулгад өгөх Женкогийн бэлгийг хүлээсэн. Удаагүй л дээ. Нэр нь үл мэдэгдэх залуу гишүүн хүчин хийжээ болоод л явчихсан. Хүлээлт үүсгэж хэд хоног нэрийг нь зарлсангүй. Цахим ертөнц бужигнаж хүчиндэгч гишүүнийг мэдэхийг тэсэн ядан хүлээх нь эгээтэй л торонд орсон догшин араатан шиг байж ядна. Д.Гантулга “бэлгээ” авч шангаа хүртлээ.

   Саранзаяа гэгч Амрита бааранд тайчигч байсан эмэгтэй Наранзаяа гэдэг дүүгээ хүчиндүүлсэн жүжиг өчигдөр ийнхүү задгай талбайд нээлтээ хийлээ. Дэргэдээс нь үзсэн л дээ Женко түүний нөхдийн урьд урдны жүжгүүдээс хамаагүй муу зохиолтой байсан. Хэр хугацаанд жүжиг үргэлжлэхийг эзэд найруулагчид мэднэ, үзэгчдийн шүүмжлэл магтаалаас шалтгаалаад тэд төгс жүжиг тавих гэж хичээх нь ойлгомжтой. Жүжгийн гол дүр Наран Саранзаяа гэх эгч дүүсийг уншигч та цаг гаргаад жоохон сонирховол хүчиндүүлээд эмнэлэгт хэвтэж байгаа гэх яг тэр өдөртөө Хөвсгөл далайн эрэг дээр мөөмөө гаргаад хэвтэй буй зургаа нүүр номондоо оруулсныг нь харж болно.

   Яагаад заавал Д.Гантулга вэ?

   Ноднин өдийд дөө. МАН 30 хүрээгүй залууг УИХ-д нэрийг дэвшүүлж, 28 хан настай их хурлын гишүүнтэй боллоо гэж имижээ бүрдүүлж,  Амарбаясгалан Мөнхбат тэргүүтэй намын удирдлагууд мэдэгдэл бүртээ залуу гишүүнээрээ гангарцгаана.

   Цэргийг мянган өдөр тэжээгээд нэг өдөр ашигла гэдгийн үлгэрээр сонгуулийн гал ноцсон энэ өдрүүдэд ах нар нь хамгийн бага дүүдээ галт бамбар бариулаад гал өрдүүлчихсэн. Д.Гантулгаас өөр хэнийг ч явуулахав дээ. Учрал, Тэмүүлэнг үү үгүй дээ. Ганзориг Нямосор тэргүүтэн хөвгүүдээ дайнд мордуулна гэж үү. Энэ зуны халууныг хэлэх үү, энэ сонгуулийн солиорлыг хэлэх үү. Гурван сая монголчууд гэр дотроо хуваагдаж, орондоо орох завгүй уралцан тэмцэлдэж явна.  

   Сонгууль дуусч хүний амьдрал үргэлжилнэ. Монгол төрийн тэргүүн болж түүхэнд нэрээ мөнхөлх том хувь тавилангийн төлөө ах нар алалцаж, салхи шороо хоёрт нь хөгшин залуу эр, эм хүмүүс үрэгдсээр л…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

01/06/2025

Олны танил эрхмүүд хүүхэд байхдаа

01/06/2025

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2025

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.