Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын уран бүтээлчид Италийн кино наадамд амжилттай оролцжээ
Нийгэм

Монголын уран бүтээлчид Италийн кино наадамд амжилттай оролцжээ

Урлаг Урлаг31/07/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
BkESimFxiv20503934_1602062309833388_1174077695_n4765412762017-07-31-11-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Италийн “Giffoni Film Festival”-д монголын уран бүтээлчид амжилттай оролцжээ. 

   Италийн Салерно хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулсан уг наадамд дэлхийн 50 гаруй орны 500 гаруй уран бүтээлч өөрсдийн киногоо үзэгч, шүүгчдэд толилуулсан байна. Энэ жилийн кино наадамд Монгол Улсаас “Чингисийн хүүхдүүд” кино бүх насны ангилалд, “Цагаан хадаг” кино 13-15 насны ангилалд тус тус өрсөлдсөн. Хурдан морины унаач хүүхдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” кино нь бүх насны ангилалд өрсөлдсөн нь Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд бүтээлээ хүргэх боломж нээгдэж буйг явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын бүтээл бөгөөд уг киноны найруулагчаар Д.Золбаяр, продюсераар Д.Ангараг, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг нар ажилласан байна. Харин дүрүүдэд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Холливудын залуу од Britanny Belt нар тоглож, олон улс дахь кино наадмын ажлыг нь соёлын дистрибютер, доктор Д.Цэнгэл нар ажиллажээ.

Мөн тус киноны ерөнхий зураач, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Т.Гоошийг БНИУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ.

А.Сүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.