Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
–Өдгөө цагт Монгол хүний мөс чанарын тухай их ярих болжээ. Улс төр талаасаа биш шүү?
-Хөгжил гэдэг хүн чанарыг хөөдөг туулга хэлбэртэй юм. Туулга гэж эм байдаг даа. Зах зээлийн ийм нийгэмд хүн өрөөлийг бодохтой манатай, амин хувиа хувиа бодоход хүрдэг. Монгол хүний амьдрал тийм ч сайхан байгаа бишийн нэг илрэл л дээ. Хүн чанарын хагасыг ижийгээсээ авч, үлдсэнийг нь өөрөө олдог нь удамшилынх. Монгол хүний хүн чанар, мөн чанартаа харъяалагдах учиртай.
–Энэ бөмбөрцөгийн долоон тэрбум хүн адилхан хувь тавилантай байвал уйтгартай ч юм шиг. Таны бодлоор?
– Хувь тавилан хүмүүнд өгөгддөг гэдэгт би итгэдэг. Гэхдээ далдын гэмээр увидас хүн төрөлхтөнд оршдог байх. Харин хувь тавилангаа бүтэн байлгах, түшиж зөв, гомдоохгүй явах нь хувь хүний үүрэг. Чи хэн байх вэ гэдэг бодлоосоо эхэлдэг.
–Бие төрмөл, ухаан суумал, араншин олдолмол гэвэл?
– Энэ бол шигшигдмэл үг. Гэхдээ ухаан суумал бус төрмөл юм. Төрмөл ухааныг эрдэм, мэдлэгээр тэтгэж баймааж их ухаан болгоно. Чиний асуултаас зөрлөө.
Яах аргагүй ухаан төрмөл. Хувь тавиланг бол бурханы сургаалаар тайлбарлах биз. Харин ааш араншинг олсон, олдмол гэх утгагүй.
–Нутгийн өвгөцүүл цөөрөөд гэж уйлах хүнтэй тай таарсан минь цөөнгүй?
– Нутгийн хөх өвөгцүүл цөөрөх биш цөөн болсон. Баян-Өнжүүлдээ очиход намайг үнсэх биш надад үнсүүлдэг хүн олон болсоныг мэдэрдэг. Уйлахад ч багадмаар. Нутаг, нутгийн өвгөд янз бүрийн араншинтай байж таарна. Зарим нь зөрүүд, зарим нь уужуу, зарим нь адгуу. Хүн болсон хойно аргагүй. Багадаа биширч, шүтэж өссөн өвгөд чамд ч надад ч хүн болохын шалтгаан байсан гэдгийг ухаарах хэрэгтэй.
–“Одооны хүүхдүүд” гэж ахмадууд үглэх юм. Таны багад ийм үг түгээмэл байсан биз?
– Наадхи чинь миний хамгийн дургүй хэллэгийн нэг. Би Өнжүүлийнхээ өвгөдийг “Одоогийн хүүхдүүд” гэж гаслахыг сонсоогүй азтай найрагч. Өөрийнхөө амьдарсан үеийг ирээдүйн амьдралтай хүмүүстэй зүйрлэх. Хөнгөн дүгнэлт л гэнэ. Албаны маягийн хэллэгээр бол. Миний багад иддэг амттан тоотой, ихэрхдэг дарга цөөн, эдийн шунал гэж байсангүй. Одооны хүүхдүүд гэж загнадаг өвгөд байвал он, цагийн алдаа л гэнэ. Энэ их технологийн хурдан хөгжил, хүрээ газрын шуугиант амьдрал дунд яваа үр хүүхэд ач, гуч, залуу үе минь “Одооны хүүхдүүд” гэсэн зэмлэлээс өршөөгдөх ёстой.
– Монгол эр хүний мөн чанар, бүсгүй хүний энгийн ааль. Хувьсан өөрчлөгджээ. Ийм хүндлэлт найрагчтай уулзаад гунигтай асуулт асуух гэж?
– Эр хүний нүд, сэтгэлийг чимдэг нь бүсгүй хүний ааль, харагдах гальбир юм. Эр хүн бүсгүй бүхэн миний өмнө сөгдөр ёстой гэвэл хэн ч биш болно. Бидний үед дурласан бүсгүйдээ хань болооч гэхээр “за” гэж шууд хэлдэггүй байж. Гэзэгнийхээ үзүүрийг оролдож ичингүйрээд. Зөвшөөрч байгаа санаа нь тэр. Үгээрээ биш үйлдэлээрээ хариулаад.
–Та бол “Халх”–аас хэлтэрч харьд танигдсан найрагч. Таньд олонд нэр түгсэнээс эхлээд огт танигдаагүй найрагч ч номынхоо хуудсанд гарын үсгээ зураад өргөсөн байж таарна?
– Уншина, хүү минь. Надад номоо өргөдөг хүмүүс тэрхэн хуудас дээр миний тухай юу бодож явдаг гэдгээ санаатай, санаандгүй хэлсэн тохиолдол цөөнгүй. Надад мартагдаагүй үг байна. Нэрт найрагч Н.Нямдорж надад номоо дурсгахдаа “Б.Лхагвасүрэн, Н.Нямдорж хоёр ямархан явсаныг Бунин л мэднэ” гэж бичсэн нь мартагддаггүй.
– Та айлын ганц хүү?
– Хэцүү. Аав зэмлэж, ээж загнаж чадахгүй. Одоо бол өөр. Ач, зээ гэж ялгах дургүй. Намайг өвөө гээд налж эрхлээд байгаа эднийгээ ялгах уу. Дэндүү эрх өссөн хүний ганц хүү. Гэхдээ огшиж, омогшиж явсангүй. Нутагтаа очихоор угтан үнэсдэг нь бус уйлж үнэсүүлдэг нь олон болжээ.
– Шүдэнзний цуглуулгатай гэж сонссон?
– Тийм. Гэхдээ бүтэн шүдэнзүүд. Шүдэнзний хайрцагны зураг түүх өгүүлдэг юм.
– Та шүтлэгтэй юу?
– Мэдэхгүй. Гэхдээ муур эрхлүүлж, нурууг нь илбэж цусны даралт багасгадаг гэдэгт итгэхгүй.
“-Монгол тулгатны 100 эрхэм”-ийг та хөтөлдөг. Янз бүрийн л яриа гарах юм?
– Тийм. Монгол тулгатны 100 эрхэм түүх болж үлдэх юм. Хүмүүст бас боломж олгодог. Ардын жүжигчин уран нугараач Б.Норовсамбуу гуайн ээжийнх ньзургийг бид архиваас олж өгч байх жишээтэй. Бид энэ нэвтрүүлгийг хийхдээ бусдаас нэг төгрөг ч авдаггүй. Янз бүрээр хэлдэг л юм.
-Та Төрийн шагналын ажлын хэсэгт байл уу?
-Байсан. Есөн жил болсон. Салбар хурлыг нь даргална. Төрийн шагналавбалби өгсөн юм шиг, авахгүй бол би өгөөгүй юм шиг аашилна. Д.Пүрэвдорж гуай таван удаа нэр дэвшиж авсан. С.Пүрэв гурван удаа нэр дэвшсэн санагдана.
–Таны хувьд?
-Ганц удаа. 1982 онд анхны номоо гаргаад 1990 онд Төрийн шагнал хүртсэн. Төр иргэнээ үнэлж,тоож байна гэсэн үг юм уу даа.
Д.Дорж
wwwzindaa.mn