Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.
“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
Цар хүрээний хувьд Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэн оролцоно. Мөн үүнээс гадна арга хэмжээг сонирхолтой болгон олон үндэстний хоолны соёлыг сурталчлах үүднээс өөр өөр үндэстний хоолны газруудыг сонгон оролцуулна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч, шилдэг тогоочоор шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхитэй оролцсон иргэдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлчүүдээ амралт, чөлөөт цагаа зөв боловсон хөгжилтэй дурсамжаар дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
“UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:
2017.09.02
16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа
16:20 – 16:35 Язгуур урлагийн тоглолт
16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр
17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр
17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн
18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт
20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр
20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/
21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр
22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн
2017.09.03
14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн
18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр
20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн
20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт
22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр
22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа
23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/