Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эмоци”-ийн тоглолт үзээд, амьдралыг илүү гоёор харлаа
Нийгэм

“Эмоци”-ийн тоглолт үзээд, амьдралыг илүү гоёор харлаа

Урлаг Урлаг05/09/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
goeoor1781999962017-09-05-12-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эмоци”-ийн тоглолтыг өчигдөр үзлээ. Амьдрал илүү гоё өнгөтэй, сайхан юм шиг санагдаад байдаг болчихов. Хүүхэд, залуусын хичээл сургууль орсон, намрын их ажлын энэ үед нэгэн үдшийг хөөр баяртай өнгөрүүлж, аз жаргалын инээд цацарсан өргөөнөөс эрч хүч аваад гарах нэгэн боломж гэж бодлоо.

Хамгийн гэгээлэг, их аз жаргалыг уриалан дууддаг, хүн чанар, хүнлэг эрчүүдийг магтан дуулдаг хөнгөн хөгжилтэй, орчин цагийн өнгө аястай  сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлдэг хамгийн залуу “Эмоци” продакшны “Гоё өдөр” инээдмийн интертайнмент тоглолт Соёлын төв өргөөнд өдөр бүр 19.00 цагаас тоглогдож байгаа юм байна.

Бяцхан авьяаст хүү Б.Бат-Энэрэл, морьдын тухай дуу дуулж, олонд танигдсан “Булдруу”, дуучин Э.Чулуунчимэгийн дууг дуулсан Энжи нарыг яг л дуурайж, яг л тэд тайзан дээр ирсэн мэт дуулах нь хүүхэд багачуудыг ихэд баярлуулав. Бас том гэнэтийн бэлэг байв.

Нэгэн үе хошин шогийнхон доголон сохор эмгэн, гэр бүлийн хэрүүл орон сууцны асуудал зэргийг хөндөн, болохгүй бүтэхгүйг харуулдаг гэх шүүмжлэл байсан. Харин Эмоцийнхон огт тийм зүйл үзүүлдэггүй. Үзүүлээгүй ч өдий хүрсэн.

Эмэгтэйчүүдээ хайрлахыг, эрчүүдээ ойлгохыг, хүүхэд байхын сайхныг, өв уламжлалын нандин зэргийг харуулангаа, бүх зүйл бүх л амьдрал сайхан, сайхнаар харвал бүгд сайхан гэх агуулгыг илэрхийлэх аж. Бүх л зүйлийн сайхныг харахыг хүсвэл эдний тоглолтыг үзээрэй.

Утас нь 96629662

Н.Ганаа

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.