Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Зүрхний хилэн” кино үзэгчдийн хүлээлт үүсгэж байна
Нийгэм

“Зүрхний хилэн” кино үзэгчдийн хүлээлт үүсгэж байна

Урлаг Урлаг11/09/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zhu9976158292017-09-11-15-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөө цагийн өнгийг тодорхойлж буй залуу жүжигчдээс багаа бүрдүүлсэн "Фантастик" продакшний шинэ бүтээл "Зүрхний хилэн" киноны трэйлэр өнгөрсөн долоо хоногт цацагдсанаас хойш олон мянган үзэгчийн хүлээлтийг үүсгэсэн бүтээлийн нэг болжээ.

Тус продакшний албан ёсны фэйсбуук хуудас дээр нийтэлсэн киноны трэйлэрийг өнөөдрийн байдлаар л гэхэд 3520 гаруй хүн шэйр хийж, 6000 мянга гаруй лайк цуглуулж, 200 мянга гаруй үзэлттэй байгаа нь энэ киног хэр их хүн сонирхож байгааг илтгэн харуулж байгаа тоо юм.

Албан ёсны хуудсанд л зөвхөн ийм үзүүлэлт байгаагаас гадна өөр олон хуудсаар ч энэ рекламыг цацсан ба эдгээрийг нийлүүлбэл асар өндөр үзүүлэлт гарах болов уу.  

Фантастик продакшний шинэ кинонд Ерөнхийлөгч тэргүүн Х.Баттулгын хөтлөн явуулдаг фэйсбуук ч лайк өгөн залуусыг дэмжин киног дэлгэцнээ гарахыг хүлээж буй нэгэн гэдгээ илтгэн харуулсан байна.

"Маш нууц", "Миний ах атаман" зэрэг уран бүтээлээрээ хэдийнэ үзэгчдийн хүлээлт үүсгэсэн бүтээл туурвих болсон Фантастик продакшний залуу жүжигчид Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж буй чадварлаг залуус билээ. Тэдний киноны трэйлэрээс гадна зураг авалтын үеийн камерын ардах бичлэг ч олон нийтийн сүлжээгээр хүмүүсийг байлдан дагуулж байгаа аж. 

"Зүрхий хилэн" киног нээлтээ хийхээс өмнө тэсэн ядан хүлээсэн үзэгчид энэ бүтээлийн талаар мөн элдэв таамаг дэвшүүлсэн ярианууд ч их гарч байгаа аж. Жишээ нь уг бүтээлийг "Зүрхний хилэн" романаар хийсэн хэмээн ярьж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь Фантастик продакшний өөрсдийн зохиосон кино зохиол аж. 

Түүнчлэн зарим нэг үзэгч нь халх ястан хэмээн хэт нэг талыг дөвийлгөж ярилаа хэмээн гомдлох ч явдал байгаа аж. Харин кино багийнхан ийм зүйл байхгүйг хэлсэн бөгөөд үзэгч та бүхэн киног нээлтээ хийсний дараа үнэн учрыг ойлгоорой хэмээн тайлбарлажээ.  

Ямартаа ч үзэгч олны хүлээлт мөн хэлэлцүүлэг өрнүүлсэн энэ бүтээл есдүгээр сарын 29-нд нээлтээ хийж олон хүний магнайх тэнийлгэх нь ээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.