Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Майкл Жексоныг дуурайгч
Нийгэм

Майкл Жексоныг дуурайгч

Урлаг Урлаг04/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
UOET18156964_1417136608350997_7063696274165926788_n-600x6036838468912017-10-04-10-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Попын хаан Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд нас барахад дэлхий даяар харамсан гашуудсан. Майкл Жексон алдартай дуучин, ая зохиогч, бүжигчин байсан төдийгүй поп соёлын бурхан мэт шүтээн байсан билээ.

   Дуу, хөгжмийн бизнест асар их хувь нэмэр оруулсан тэрээр загварын ертөнц, энтертайнмент салбарт бүхэлд нь нөлөө үзүүлсэн юм. Түүнийг нас барсан өдөр дэлхийн өнцөг булан бүрд шүтэн бишрэгчид нь харамсан гашуудаж,  дэлхий даяар веб сайтуудын ачаалал эрс нэмэгдсэн гэдэг.

   Нас барахад нь олон хүн түүнийг дахин тайзан дээр гарахыг нь харж чадахгүй гэж бодож байсан байх. Харин хэдхэн хоногийн өмнө Лурде Завалета хэмээх нэгэн эмэгтэй твиттерт найз залуугийнхаа зургийг нийтэлсэн нь хүмүүст Майкл Жексон амилсан мэт санагдсан гэнэ. Хүмүүс Майкл Жексонтой усны дусал шиг адилхан болохыг гайхаж, бүсгүйг комментоор  булах шахсан гэнэ.

   Үнэн хэрэгтээ зураг дээрх залуу түүний найз залуу биш, алдарт дуучныг дуурайгч Сержио Кортес гэгч испани эр ажээ. Лурде түүний зургийг твиттертээ  есдүгээр сарын 18-нд нийтэлж, “Манай царайлаг залууг хардаа, тэр дөнгөж сая над руу илгээлээ” гэж бичжээ.

Гэхдээ Майкл Жексоны жинхэнэ, үнэнч шүтэн бишрэгчид түүнийг үнэнээ хэлэхээс өөр аргагүй байдалд оруулсан тул бүсгүй удалгүй зураг дээрх залуу түүний найз залуу биш, зургийг интернэтээс олсон гэдгийг тайлбарлажээ.  Зураг нийтлэгдсэнээс хойш хэдхэн өдрийн дотор 12,000 лайк цуглуулж, 3,300 удаа түгээгдсэн байна.

Түүгээр ч барахгүй энэ залуу Лурдегийн найз залуу ердөө ч биш, харин мэргэжлийн  дуурайгч болохыг олж тогтоожээ. Сержио шоу, тоглолтод Майкл Жексоны дууг нь дуулж, бүжгийг нь бүжиглэж, дуурайдаг байна.

Сержио попын хааны сонгодог “Thriller,” “Man in the Mirror,” болон “Smooth Criminal.” Дууг нь ч бас дуулдаг гэнэ.  Мэргэжлийн дуурайгч Сержио одоо Өмнөд Америкт аялан тоглолтоор явж байгаа ажээ.

Лурде түүнийг өөрийн найз залуу гэж хүмүүсийг хуурсан ч гэлээ Майкл Жексонд хүмүүс ямар их хайртайг, бас тэр хүмүүсийн шүтээн хэвээр гэдгийг баталсан байна.

Эх сурвалж: NEWS.mn
ОРЧУУЛСАН Н.Энхтуяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.