Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Аз хур” хуурамч гэх хямдралыг ШӨХТГ шалгаж байна
Нийгэм

“Аз хур” хуурамч гэх хямдралыг ШӨХТГ шалгаж байна

Урлаг Урлаг05/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f63d2dcaf8fdb28f96b97472db3041087786218832017-10-05-09-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хямдрал нэрээр олон түмний халаасыг сэгсэрч байна. Хамгийн хэрэгтэй, сайн, сайхан зүйл тэгтлээ хямдардаггүй шүү дээ. "Номин" сүлжээ дэлгүүрийн хямдрал гэж олныг гонсойлгосон зүйл удаа дараа болоод, тэд ч ичээд, иргэд ч бухимдаaд таг болсон. Яг энэ түүхийг "Аз хур" номын дэлгүүр бараг давтчихлаа шүү дээ. 

   Тодруулбал, “Аз хур” номын их дэлгүүрийн “72 цаг 72 хувийн хямдрал” байв. Номд дугаарлаж байгаа иргэд ч ёс зүйтэй, дэг журамтайгаар дугаарлан хүн бүр багадаа л 3-5 ном худалдаж авч байгаа харагдсан. Эднийх 70 хүртэл хувийн хямдрал зарлаад байгаа гэж байсан тул иргэд ингэж олноор очсон хэрэг. Гэвч олны урмыг хугалсан нэг зүйл нь номын хуучин үнээс илүү үнэ нэмж бичээд, шошгон дээр нь давхарлаж наасан явдал байлаа.

   “Хаан төрийн нууц”, “Цагаан соёот”, “100 баримт” зэрэг номнуудын үнэ нь хямдрах битгий хэл нэмэгдсэн байсанд худалдан авагчид ихэд гомдол мэдүүлж, ШӨХТГ-т хүртэл ханджээ. Тиймдээ ШӨХТ уг номын дэлгүүрийг шалгаад эхэлсэн байна. Харин үүнтэй холбоотойгоор ШӨХТ-аас “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээллийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын даргын 2017.10.03-ны өдрийн 1/14 дугаар удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Аз хур” ХХК-ийн номын хямдралтай худалдаанд хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Тус хямдралтай худалдаанаас номын худалдаа хийгээд үнийн дүнгийн зөрүүтэй байгаа иргэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт худалдаж авсан ном, нотлох баримтын хамт ирж мэдэгдэнэ үү” гэсэн байна. 

   Ер нь хямдрал нэрээр бусдын халаасыг сэгсэрдэг нөхдийг энэ мэтээр шалгаж байх хэрэгтэй юм байна. Яагаав хүнсний дэлгүүрүүд хугацаа дууссан бүтээгдэхүүнийхээ шошгон дээр шинэ хугцаа бичээд давхарлаж наачихаад, хямдрал хэмээн борлуулдаг шүү дээ. Уг нь тэр нь хогийн саванд орох ёстой хүнс байтал хүний ходоодонд орчихдог.  Харин эднийх үнийг нь нэмж бичиж шошго наасан хэрнээ хямдрал гээд зарчихсан байгаа юм хэмээн ШӨХТГ шалгаж байна. 

Г.Наран 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.