Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ренате Лангер нь 15 настайдаа Поланскид хүчиндүүлснээ зарлажээ
Нийгэм

Ренате Лангер нь 15 настайдаа Поланскид хүчиндүүлснээ зарлажээ

Урлаг Урлаг05/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bc1acc5b5405c09f92e0ebea0d04464f298100942017-10-05-10-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Германы жүжигчин эмэгтэй Ренате Лангер 1972 онд 15 настай байхдаа нэрт кино найруулагч Роман Поланскид хүчиндүүлсэнээ зарлаж, Швейцарийн шүүхэд хандлаа. Роман Поланскид өсвөр насандаа хүчиндүүлсэн гэх мэдэгдэл хийж, шүүхэд хандсан дөрөв дэх жүжигчин нь Лангер болж байна.

   Яагаад ийм олон жилийн дараагаар хэргийг илчилж буйгаа Ренате Лангер тайлбарлахдаа "Ээж минь бие муутай хүн байлаа. Тиймээс би ээждээ энэ талаар дуулгаж зүрхийг өвтгөхгүй гэсэн юм. Мөн ээжтэйгээ энэ талаар ярихад надад ичгэвтэр их хэцүү байх байсан" гэжээ.

Рената Лангер

Дунд сургуулийн ахлах ангид сурч байхдаа Ренате Лангер найруулагч Роман Поланскитай Мюнхений нэгэн загварын агентлагт танилцжээ. Полански түүнийг кинонд тоглуулах тухай ярихаар Швейцарийн Гштаад дахь гэртээ урьсан байна. Гэвч хэрэг дээрээ хүчиндсэн ажээ. Маргааш нь Ренате Лангер Гштаадаас явсан ч ичиж, айсандаа болоод энэ талаар эцэг эхдээ хэлэлгүй өнгөрсөн гэнэ.

Ренате Лангер

Энэ олон жилүүдэд түүний нууцыг ганц найз залуу нь мэдэж байжээ. Хэрэг явдлаас хойш сарын дараагаар Роман Полански утасдаж, Марчелло Мастроянигийн хамт нэгэн кинонд тоглох эсэхийг Ренатегаас асуусан байна. "Зөвхөн мэргэжлийн үүднээс хандана гэвэл тоглоно" гэж Ренате хариулснаар Ромд очиж, тус кинонд туслах дүр бүтээжээ.

Гэвч хожим Ромд ажлаар очиход нь Роман Полански дахин хүчиндсэн гэнэ. "Тэр явдал насан туршид минь хар толбо үлдээсэн" гэж Ренате Лангер өгүүлсэн байна.

Роман Полански

Дээр өгүүлсэнчлэн Роман Полански өсвөр насны охидыг хүчиндсэн тухай олны чихэнд хүрч буй дөрөв дэх хэрэг нь энэ.

Франц-польш гаралтай кино найруулагч Роман Поланскиг 1977 онд 13 настай Саманта Геймерийг хүчиндсэн хэрэгт буруутгасан юм. Гэвч тухайн үед Полански АНУ-аас оргон зайлсан тул одоо хүртэл хэргийг хаагаагүй байгаа билээ. Үүнээс гадна өнгөрсөн зун Робин М хэмээх эмэгтэй 1973 онд 16 настай байхдаа мөн Поланскид хүчиндүүлснээ мэдэгдсэн. Мөн Их Британийн жүжигчин Шарлотта Льюис 16 настайдаа Поланскид хүчиндүүлсэн тухайгаа мэдэгдэж, шүүхэд хандсан юм.

Саманта Геймер

Одоогоор 83 настай Роман Полански Парист амьдарч буй ажээ. Швейцарь, Польшид тэрбээр өмнө нь амьдарч байсан бөгөөд тус улсын Хууль зүйн яамнаас Поланскиг АНУ руу хэрэгтний хувиар шилжүүлэхээс татгалзсаар өдийг хүрсэн юм.

М.Болджин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.