Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Цагаан Уул-2017” шүлгийн наадамд Э.Гантулга тэргүүлжээ
Уртын дуу

“Цагаан Уул-2017” шүлгийн наадамд Э.Гантулга тэргүүлжээ

Урлаг Урлаг17/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
LYSYypdb852919-478b-49b4-8e70-711469cf206a492054932017-10-17-09-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  

   Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын залуучуудын холбоо /МЗХ/ 19 дэх жилдээ саяхан /2017.10.14/  зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг МҮОНТ, Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-тэй хамтран зохион байгуулсан юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан. Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм. Эдгээр 30 оролцогчид МҮОНТ-ийн “Студи-600”-д өөрсдийн уран бүтээлээ үзэгч олондоо толилуулсан байна.

Энэ жилийн наадмын шилдгийн шилдгээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга шалгарсан бол дэд байрын шагналыг яруу найрагч Г.Лхагвадорж, гутгаар байранд Б.Жамбалдорж, дөрөвдүгээр байранд Х.Доржпалам, тавдугаар байранд Р.Отгонбаяр нар шалгарсан юм. Наадмын тэргүүн байрны шагналт яруу найрагч Э.Гантулга хэлэхдээ “Хайрын шүлгийн  наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна. Өнгөрсөн хоёр жил тусгай байранд шалгарсан. Энэ жил тэргүүлсэндээ баяртай байна. Залуу уран бүтээлч биднийг дэмжин энэхүү наадмыг тасралтгүй зохион байгуулдаг МЗХ-ны хамт олонд талархалтай байна” хэмээсэн.

   “Цагаан Уул-2017” наадмын ерөнхий шүүгчээр СУИС-ийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор профессор, МЗЭ-ийн судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн болон “Алтан Өд” шагналт зохиолч П.Батхуяг, шүүгчдээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭ-ийн яруу найрагч Д.Энхболдбаатар, 1996 оны “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Д.Оюундэлгэр, МЗХ-ны ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, Буган сүлд ТББ-ын ерөнхийлөгч Г.Энх-Амгалан нар ажиллажээ. Энэ жилийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Номин Холдинг” компани ажилласан бол дэмжигч байгууллагаар “Forever Living Product Mongolia” компаниуд залуу уран бүтээлчдээ дэмжин ажилласан юм.

   Сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул яруу найргийн сорууд энэхүү наадмаас төрөн гарсан бол 2013 оноос Э.Бүжинлхам, 2014 онд Э.Энхболд, 2015 онд Б.Сосорбарам, 2016 онд Н.Минжинсайхан залуу яруу найрагчид тэргүүлсэн юм.

Эх сурвалж: Монголын залуучуудын холбоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.