Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
Нийгэм

“Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно

Урлаг Урлаг17/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
22089947_10210208769235400_5463649226398025348_n5803571372017-10-17-09-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.

   Морин хуурын чуулгын уран бүтээлчид өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотуудаар 650 гаруй тоглолтыг хийсэн байна. Харин энэ сарын 21-нд болох 25 жилийн ойн баярын тоглолтоороо бидний сайн мэдэх Зууны манлай хөгжмийн удирдаач Ж.Чулууны “Уран хасын бальс”, Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал” зэрэг сор бүтээлүүдээс дээжлэн хүргэхээс татгалзжээ.

   Учрыг тус чуулгын менежер Ж.Уугантуяагаас лавлавал “Хүний насаар ярихад өнөөдөр чуулга маань эрийн цээнд хүрчээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонссон үзэгчид ямар боловсролтой болсон бэ. Яг тэгж бодож өнөөдрийн 25 жилийн ойн баярын хөтөлбөрийг бэлтгэсэн. Үзэгчид их сонин. Зарим нь “Хуучин бүтээлээсээ тоглоно биз дээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин уран бүтээлээ тоглохгүй биз дээ” гэж асуудаг. Бид үндэсний хөгжмөөрөө дамжуулан дэлхийн болон орчин үеийн хөгжмүүдийг хүргэхээр зорьж байна. Тэгэхээр бид баярын ойн концертоороо ийм түвшинд тоглож чадна гэдгээ харуулах болно” гэдгийг яриандаа онцолж байв. Ийн Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын тоглолтын ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн хоёрдугаар концерт”, Н.Жанзанноровын “Ятгын хоёрдугаар концерт” зэрэг сүүлийн таван жилд хийсэн шинэ сор уран бүтээлүүдээс эгшиглүүлэх нь ээ.

   Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Зууны манлай дуучин, хатагтай Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ц.Чимэдцэеэ гэх мэт уран бүтээлчид урилгаар оролцох гэнэ. Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 20-нд тус чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны баримтат киног толилуулах бөгөөд үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний хурлыг Улсын филармонийн концертын танхимд хийх юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.