Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бүхнээс дээгүүр” УСК-ны нээлт энэ сарын 28-нд болно
Нийгэм

“Бүхнээс дээгүүр” УСК-ны нээлт энэ сарын 28-нд болно

Урлаг Урлаг27/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
22181202_284390742075956_6506825731341414232_o4580343292017-10-27-16-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтран бүтээсэн “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино энэ сарын 28-наас буюу маргаашнаас эхлэн бүх кино театруудад гарч эхэлнэ. Энэхүү кинонд бүжгээр холбогдсон залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх юм. “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар 2016 оны шилдэг кино болсон “Итгэл” киноны найруулагч Б.Гарамханд ажилласан бөгөөд ерөнхий зураглаачаар “Логик Фильм”-ийн С.Нэргүй нар ажиллажээ. 

   Киноны гол дүрд “Авъяаслаг Монголчууд 2015” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч бүжигчин Т.Саруултөгс, мөн “Авъяаслаг Монголчууд 2016” шоуны шилдэг оролцогч “Тэнгэрийн хунтайж” гэгддэг pole dancer Ч.Цэнгүүн болон загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ. Туслах дүрүүдэд монголын гудамжны бүжгийн шилдэг төлөөлөл болсон “Aim4R” продакшны залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон юм. Тус кинонд зориулж нийт 13 бүжиг шинээр дэглэсэн бөгөөд бүх бүжгийн хөгжмүүдийг кинонд зориулж зохиосон байна. Учир нь бүжгийн урлагийг харуулсан кинонд хөгжим маш чухал. Киноны хөгжмийн найруулгыг “HYPEMAN entertainment”-ийн саунд инженер Г.Баттуваан  /TUANA/ ажилласан бол шинэ цагийн шилдэг авъяаслаг залуусын нэгдэл болсон SOUL-О групп кинонд зориулж нийт 17 бүжгийн хөгжим бичсэн юм. Мөн хөгжмийн зохиол дээр “COSMIC BANGERZ”-ын залуус ажиллажээ.  Энэхүү кино нь албан ёсны  зургаан soundtrack-тай анхны монгол кино гэж хэлж болно. 

   Киноны зураг авалт нийт 47 хоног тасралтгүй үргэлжилсэн бөгөөд зураг авалт хийгдсэн зарим сонирхолтой газруудаас нэрлэвэл, Хустайн байгалийн цогцолбор газарт орших Молцог элсэн дунд +40 градусны халуунд жүжигчид бүжиглэжээ. Мэдээж орчин үеийн залуусын кино гэдэг утгаараа өөр бусад урбан орчин бүхий обьектын сонголт чухал байсан нь илэрхий. Кинонд нийт 48 обьект дээр 400 гаруй хүнийг хамарсан зураг авалтууд хийгдсэн байна. Мөн нэг чухал хэсэг нь стиль имидж бүрдүүлэлт байв. Жүжигчдийн имидж бүрдүүлэлт дээр “BTF Mongolia”, “Fitting Room”, “Giga store” зэрэг олон газруудтай хамтарч ажилласанаас гадна зөвхөн бүжгийн үзүүлбэрүүддээ зориулж 40 гаруй хувцсыг шинээр зохион бүтээж урласан ажээ. 

   Киноны хамгийн оргил хэсэг болох төгсгөлийн шоуны зураг авалтыг хоёр өдрийн турш, маш олон хүмүүсийг нэг дор цуглуулж хийсэн хамгийн нүсэр зураг авалт болсон тухай уран бүтээлчид нь ярьж байна.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.