Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Perfect dance” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ
Нийгэм

“Perfect dance” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

Урлаг Урлаг03/11/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
56ab9772fa2d45a9dd9a07abd959f7839453489932017-11-03-16-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байна. Монголын бүжгийн урлагийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан Төгс бүжгийн хэмнэл, Мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент -“Perfect Dance” шоу нэвтрүүлэгт бүжиглэх дур сонирхолтой, авьяастай хүн бүхэн оролцох боломжтой. 

   Оролцогч та улс үндэстний уламжлалт Ардын бүжиг, Сонгодог бүжиг, Стандарт, Латин америк цэнгээнт бүжиг болон  Hip Hop dance, Locking, Popping, B-Boy, K-Pop, Electro, Urban dance зэрэг чөлөөт бүжгийн төрлүүдээр гоцлол болон хамтлагаараа оролцож бүх урлагийн ЭХ гэгддэг бүжгийн урлагийн гайхамшгийг энд мэдрүүлж телевизийн шоуны од болон гялалзаарай!     

   Насны хязгаар заахгүй тул бүх насны бүжигчид оролцох боломжтой. Ганцаараа, хосоороо эсвэл хамтлагаараа оролцох бүрэн боломжтой.    

Бүжгийн бүх төрлөөр өрсөлдөх боломжтой.    

Нийт 5 үе шатны турш ялгаатай шалгуураар өрсөлдөнө.    

Бодит шагналын сантай.     

III шатанд оролцож, тэнцсэн 10 оролцогч бүрт 500’000₮ бүхий банкны шинэ карт олгоно.    

IV шатанд оролцож буй 10 оролцогчийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фэнүүдийх нь дэмжлэгийг оролцогч тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 50% хүртэл нөлөөлнө.     Шоуны цор ганц ялагчийн банкны картад тухайн мөчид 10’000’000₮ шилжүүлнэ.     

“Perfect Dance” телевизийн шоунд хэрхэн бүртгүүлэх вэ?     

Доорхи бүртгэлийн анкетыг бөглөж, 1 хувь цээж зураг, иргэний, үнэмлэхийн хуулбар хавсаргана.    

Бүртгэл UBS TV байранд бүх өдөр 08:00-20:00 цагийн хооронд явагдаж байна.

Зайнаас бүртгүүлэх болон орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүс бүртгэлийн анкетыг бөглөж, мэдээллийг [email protected]цахим хаягт илгээн бүртгүүлэх боломжтой. Лавлах утас: 7014-0434, 99693440, 9906-7995, 8801-0261, 8803-1338

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.