Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БСШУСЯ-ны удирдлагууд соёл урлагийн салбарынхантай уулзалт хийлээ
Нийгэм

БСШУСЯ-ны удирдлагууд соёл урлагийн салбарынхантай уулзалт хийлээ

Урлаг Урлаг07/11/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0jxnxejo2924690752017-11-07-13-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа соёл урлагийн салбарын өмнө хүлээгдэж байгаа асуудал, уран бүтээлчдийн шинэ санал санаачлаг, хөгжил, үндэсний өв соёлыг хадгалах хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд монголоо сурталчлах, энэ салбараар дамжуулан хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилт нөлөөлөх боломж гээд олон сэдвийг уулзалтаар хөндөн ярилцаж санал солилцлоо.

   Циркийн бэлтгэл сургуулилт явуулах мэргэжлийн байр, кино урлагаар дамжуулан гадаадаас орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний оюун санааны дархлаагаа хэрхэн хамгаалах төрийн бодлого, соёлын өвүүдийг хамгаалалтад авах, язгуур урлаг, бичиг соёл, соёлын биет болон биет бус өвийг хэрхэн хамгаалах талаар энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийнхэн саналаа хэллээ.

   Мөн соёл урлагийн салбарынхны хамгийн их хөндсөн сэдэв бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэмцээн уралдаанд амжилт гаргаж олон улсад авьяас, бүтээлээрээ танигдсан уран бүтээлчдээ дэмжих тал дээр анхаарлаа хандуулахыг яамныхаа удирдлагуудад санал болголоо. Мөн түүнчлэн идэвх санаачлагчтай, тогтвортой, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа нягт холбоотой дэмжлэгтэй ажиллавал, гадаадын өндөр хөгжилтөө улс орнуудад мэргэжилтнүүдээ бэлтгэх тал дээр ахиц гаргавал энэ салбарын нийгэмд үзүүлэх манлайлал нэмэгдэх боломжтой талаар олон байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.