Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно
Нийгэм

Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно

Урлаг Урлаг08/11/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tVLZZ11348466292017-11-08-12-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм. 

   Канадын Элчин сайдын яамны урилгаар Монголд айлчлан ирж буй Канадын уугуул иргэн, уран бүтээлч Крис Дерксены “Cris Derksеn Trio” хамтлагийн тоглолтыг Хас Банк санхүүжүүлэн, Канадын Урлагийн зөвлөл дэмжиж, Монголын Урлагийн Зөвлөл  тоглолтыг зохион байгуулж байна. Тоглолт энэ сарын 9-нд болно. 

   Тоглолтод “Cris Derksеn Trio” хамтлагийн виолончель хөгжимчин, хөгжмийн зохиолч Крис Дерксен, уламжлалт Хүүп бүжигчин Нимки Осавамик, бөмбөрчин хөгжмийн зохиолч, продюсер Морган Доктор нар нийслэлийн 'Улаанбаатар' чуулгын хөгжимчидтэй хамтран Канадын индиан угсаатны хөгжим бүжиг, Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн электрон хөгжимтэй хослуулан толилуулах юм. 

   “Cris Derksеn Trio” хамтлаг Улаанбаатар хотод байх хугацаандаа мэргэжлийн ба орчин үеийн хөгжим зохиогчдод зориулсан сургалт, Монгол Канад хөгжмийн хамтарсан тоглолт зохион байгуулснаар хоёр орны уран бүтээлчид өөрсдийн үндэсний соёл, мэргэжлийн туршлагаас харилцан суралцахаас гадна Монгол үзэгч сонсогчдод Канадын уугуул иргэдийн уламжлалт соёл ба Канадын орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжлийн түвшин, шинэ чиг хандлагыг таниулахыг хүсчээ.

Б.ЭНХ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.