Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан” боллоо
Уртын дуу

“Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан” боллоо

Урлаг Урлаг14/11/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bVQKeUafBBtaOZfveruulch139738232017-11-14-13-13[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

   Нээлт 2017 оны 11 сарын 11-ний 10:00 цагт эхэлсэн бөгөөд нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүлсэн юм.

Уралдаан 2 үе шаттай явагдсан:

  • 1 шатны уралдаанд Ерөөлийн төрөлд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 31 ерөөлч, Магтаалын төрөлд 28 магтаалч оролцож

  • 2 дугаар шатны уралдаанд ерөөл магтаалын төрөлд 15, 15 хүн шалгарч үүнээс дараах авьяастнууд алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналын эзэд болж, БСШУСЯ-ны тэргүүний ардын авьяастан хүндэт тэмдэг болон нэрэмжит шагналаар шагнуулав.

Шагналтнууд

Ерөөлийн төрөлд:

1-р байр. Жаргалын Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/

2-р байр. Сугарын Мөнхжаргал /Орхон аймаг/

3-р байр. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

Тусгай байр. Ишинноровын Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/

Магтаалын төрөлд:

1-р байр. Жамсранжавын Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/

2-р байр. Цэрэн-Очирын Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/

3-р байр. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/

Тусгай байр. Гомбын Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/

Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг

1. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

2. Дамбын Золзаяа /Ховд аймгийн Чандман сум/

3. Жавзмаагийн Пүрэвдорж /Хөвсгөл аймгийн Ханх сум/

4. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Дорноговь аймгийн Сайншанд сум/

   Улсын Их магтаалч Чулуунбатын нэрэмжит шагналыг түүний хүү магтаалч Эрдэнэбаатар магтаалын төрөлд оролцсон Базарваанийн Бат-Оршихид гардуулсан. Уралдааны 2 шатны тоглолтын дараа Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, мэргэжилтэн Д.Мэндсайхан, БСШУСЯ-ны яамны мэргэжилтэн Г.Ичинхорлоо, шүүгчдийн бүрэлдэхүүнийг бүрэн байлцуулан оролцогчидтой хэлэлцүүлэг хийсэн. Ерөөлч, магтаалчид энэ удаагийн уралдааны зохион байгуулалт, шүүгчдийн ажиллагааг сайшааж, цаашид төрөөс уг уралдааныг 2-3 жил тутам явуулж байх, язгуур соёлоо ур чадварын өндөр түвшинд өвлөсөн уламжлагчиддаа төрөөс жилд нэг удаа олгодог мөнгөн урамшууллыг тогтсон хугацаанд олгож байх, цаашид энэ уламжлагчдын албан ёсны тоог гаргах, нэмэх, сургалт явуулах зөвшөөрөл, орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарахыг хүслээ.

Эх сурвалж: Соёл урлагийн газар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.