Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»АНУ-ын Сан Франциско хотын Монголчууд “Монгол бахархал” өдөрлөгийг зохион байгуулжээ
Нийгэм

АНУ-ын Сан Франциско хотын Монголчууд “Монгол бахархал” өдөрлөгийг зохион байгуулжээ

Урлаг Урлаг22/11/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15112332505a1396e2939428375121342017-11-22-13-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр “Гэр” хүүхдийн төвөөс зохион байгуулдаг “Монгол бахархал – 4” арга хэмжээнд оролцож тус төвөөс тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаануудын талаар болон төвийн сургалтанд хамрагддаг сурагчдын бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхлоо. Мөн тус арга хэмжээний үеэр АНУ-ын Оакланд хотын монголчуудын дунд уулын спортыг сурталчилсан арга хэмжээ болон тэмцээнүүдийг байнга зохион байгуулдаг “Nomadic hiking club”-н хамт олонд Бахархлын өдрийг тохиолдуулан “Талархал”-ын жуух гардуулав. 

   2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЕКГ-аас “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Калифорниа мужийн Бэй аэриагийн эрэг орчмын “Монголчуудын холбоо”-той хамтран “Эх түүхээ хэн сайн мэдэх вэ” өдөрлөг зохион байгуулж урлаг, спортын өндөр амжилт үзүүлж буй хүүхэд сурагчдыг болон тэдний эцэг, эхчүүдийг хүлээн авч уулзан зарим сурагчдыг МЗХ-ны “Тэргүүний сурагч” медаль, ЕКГ-ын зүгээс “Шилдэг сурагч” өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

МЗХ-ны “Тэргүүний сурагч” медалиар:

1. Аламеда хотын Вүүд дунд сургуулийн шинжлэх ухаан, инженерийн шилдэг сурагч, Шотокан каратегийн "Сацумо дожо"-ийн тамирчин, хөнгөн атлетикийн тамирчин Түмэнцогтын Эрхэм.

2. Мораго хотын дунд сургуулийн онц сурлагатан, шилдэг сурагч, Калифорнийн өсвөрийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагналт, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг сурагч Эрдэнэбаярын Анхилуун.

3. Калифорниа мужийн өсвөрийн жүдо бөхийн 2016 оны аварга, "Өсвөрийн олимп" ОУ-ын тэмцээний 2017 оны аварга, орон нутгийн чанартай тэмцээнүүдээс 22 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай, "Женко" жүдо бөхийн клубын шилдэг тамирчин Мөнхбаясгалангийн Хонгорзул.

4. Киокушин каратегийн бүрэн контакттай тэмцээний хошой алтан медальт, Сан Франциско хотын бага сургуулийн шилдэг сурагч Дашмягмарын Хүслэн 

5. Болортолийн Үжин. “Гэр”-төвийн бүжгийн дугуйлангийн шилдэг сурагч.

ЕКГ-ын өргөмжлөлөөр:

1. Төгсжаргалын Түмэндэмбэрэл

2. Чагнаадоржийн Анхбаяр

3. Энх-Амгалангийн Номинжин

4. Галбадрахын Галт

5. Содбилэгийн Бишрэл

6. Төмөрбаатарын Соёмбо

7. Болдсүхийн Саруул

8. Ганхуягийн Ганбилэг

9. Болдбаатарын Билгүүн

10. Чинзоригийн Хулан

11. Сайнбаярын Мишээл 

12. Пүрэвдаваагийн Отгон-Од

13. Содтуяагийн Содонгоо нар болно.

Эх сурвалж: http://www.sanfrancisco.consul.mn/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.