Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуу уяачдын холбооны шинэ жил Хэнтий аймагт зохион байгуулагдлаа
Нийгэм

Залуу уяачдын холбооны шинэ жил Хэнтий аймагт зохион байгуулагдлаа

Урлаг Урлаг19/12/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13680951312017-12-19-18-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Хэнтий аймагт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Тэрбээр монгол эх орны 20 аймагт салбар холбоодтой үндэсний хэмжээний залуу уяачдын холбооны 2017 оны шилдэг холбоогоор “Хэнтий аймаг дахь салбар холбоо” шалгарчээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, Дэд ерөнхийлөгч Н.Батбаяр, ЕНБД Н.Мөнхбаясгалан, Хяналтын зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуш, ММСЗУХ-ны Хөвсгөл, Төв, Дорнод аймгийн салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нар оролцжээ.

   Шинэ жилийн баяраараа Хэнтий аймгийн хэмжээнд шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд шилдэг хүлэг, шилдэг морины зүтгэлтэн, шилдэг залуу уяач, шилдэг уралдаанч хүүхэд нар тодорч, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэрэмжит шагналуудын эзэд болцгоожээ. Дашрамд дурьдахад Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь уламжлалт хурдан морины уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүд болон алдар цуутай хурдан хүлэгийн эздэд "Шилдэг морины зүтгэлтэн”, авъяас билэгт залуу уяачдад "Шилдэг залуу уяач", адтай одтой уралдаанч хүүхдүүдэд "Шилдэг хүлэгч хүүхэд" зэрэг нэрэмжит шагналуудыг энэ жилээс эхлэн олгож эхэлжээ. Ийнхүү залуучуудынхаа төлөө тэр дундаа малчид, уяачдынхаа төлөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээлээ бахархан тэмдэглэсэн нэгэн үдшийг залуу уяачид маань тэмдэглэн өнгөрүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

10/11/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн төрсөн өдөр

10/11/2026

Дуучин, жүжигчин С.Идэрмаа Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд тогложээ

10/11/2026

Экологич Ч.Баярмаа “WINGS Woman of Discovery 2026” шагналын эзэн боллоо

10/11/2026

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” бүтээл Якутын кино наадмын шилдгээр шалгарлаа

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.