Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан бөмбөрцөг”: Хар өнгөнөөс татгалзсан гурван хатагтай
Нийгэм

“Алтан бөмбөрцөг”: Хар өнгөнөөс татгалзсан гурван хатагтай

Урлаг Урлаг10/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ZGRLgolden-globes-no-black-blanca-blanco2140766952018-01-10-09-25[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөө жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслол урьд өмнөх наадмуудаас огт өөр байлаа. Алтлаг, мөнгөлөг, гялалзсан, саатай, хурц тод гээд нүд гялбам солонгорсон гоёл тэнд огт байсангүй.

Мерил Стрипээс эхлээд Анжелина Жоли, Николь Кидмэн, Эва Лонгория гээд Холливудын сайхан бүсгүйчүүд бараг бүгд шахам хар гоёлтой ирэв. Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, жендерийн эрх тэгш байдал, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг Time сэтгүүлийн “Up” санаачилгыг дэмжиж тэд ийнхүү хар өнгөөр ижилссэн юм. Кино урлагийн салбарын эрчүүд ч мөн тэдэнтэй нэгдэж, гялтганасан хар хослолтой ирсэн байв.

Харин Холливудынхны чимээгүй эсэргүүцэлд нэгдээгүй гурван хатагтай бий.  


БАРБАРА МЕЙЕР

Өдгөө 31 настай модель бүсгүй “Алтан бөмбөрцөг”-ийн улаан хивсний ёслолын хамгийн өнгөлөг нэгэн нь байв. Саарал, цэнхэр, цагаан, ягаан өнгө сүлэлдсэн түүний даашинз хар даашинзтангуудын дэргэд дэндүү содон харагджээ. Тэрбээр Австрийн хөрөнгө оруулагч Клеменс Халлманны хамт ёслолд хүрэлцэн ирсэн байна.


БЛАНКА БЛАНКО

Жүжигчин бүсгүй гал улаан, хэт задгай загвартай даашинзтай иржээ. Хар өнгөтэй биш ч гэсэн тэрбээр зориуд арьсныхаа өнгийг ил харагдахуйц, бас биеийнхээ далд хэсгүүдийг хаагаагүй загвар сонгосон гэнэ. Энэ маягаар эсэргүүцлээ илэрхийлэхийг хүсчээ.


МЕХЕР ТАТНА

Хар өнгөнөөс татгалзсан хамгийн “гайхмаар” хатагтай бол Мехер Татна. “Алтан бөмбөрцөг” кино наадмыг зохион байгуулагч Холливудын Олон улсын хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг түүнийг Холливуд дэх буруу хандлагыг өөрчлөх гэсэн санаачилгыг эсэргүүцэж буй хэмээж байна. Харин энэтхэгчүүд улаан өнгийг ихэд ач холбогдолтой өнгө гэж үздэг тул Татна зориуд улаан өнгө сонгосон гэх хүмүүс ч байна.

 

С.ЦЭЛМЭГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

14/08/2026

Жүжигчин Кристен Стюарт эхнэр Дилан Мейерийнхээ найруулсан кинонд тоглолоо

14/08/2026

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.