Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Уртын дуу

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Урлаг Урлаг26/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
123353668253022018-01-26-16-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг тус тэмцээн дөрөв дэх жилдээ болно. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.

   Тус тэмцээн багийн болон цуваа харваа төрлөөр явагдах бөгөөд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцоно. Сум нь 80 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 10 харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харвана. Тэмцээний бүртгэл 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 90090066 дугаарын утас, Dorjoo Amraa /фэйсбүүк/ хаягаар явагдана. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой.  Нум сум харвах тэмцээний үед уухайлдаг ёс бий. Уухай бол сур, шагай харвахад харваачдыг хөгжөөх дуудлага юм. Мөсөн сур харвахад доорх аялгууг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна:

  • Магнай-Магнай – өөрийн талын ахлагчид тоглолтын эхэнд хийх урилгын уухай
  • Хормой-Хормой буюу хормойлуул – өөрийн тал (баг)-ын харваачийг онох болтугай гэсэн уухай
  • Дагуул- Дагуул – удаах сумаараа онох болтугай гэсэн уухай
  • Уухай, Хай даа – чих онож гаргасан өөрийн талын харваачид баяр илэрхийлсэн уухай
  • Хууг-Хууг – эсрэг тал (баг)-ын харваачийг самгардуулах уухай
  • Гилэн тош – эсрэг тал (баг)-ын харваачийг бүү оноорой гэсэн утгатай уухай

Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлэгшээдэг байна. Иймд та бүхнийг хүрэлцэн ирж Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.