Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уярал, ухаарал хайрлах гайхамшигт ардын дуунууд эгшилнэ
Нийгэм

Уярал, ухаарал хайрлах гайхамшигт ардын дуунууд эгшилнэ

Урлаг Урлаг29/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
27140561_1568176633297330_806952979_o(1)4406346542018-01-29-16-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Монгол ардын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг, сүрлэг алтайн оргилууд нь Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу, аман зохиол гэж хэлж болно. Монгол ардын дуу нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл ард түмнээрээ дуулагдсаар ирсэн учраас “Ардын дуу” гэж нэрлэгдсэн байдаг.

   Монгол ардын дуу нь үндэс, ястнуудын газар нутгийн онцлог, аж байдлаас шалтгаалан утга агуулгын хувьд харилцан адилгүй бөгөөд гүн ухаан, шашин, хайр дурлал, баяр ёслол, хошин шогийн сэдэвтэй байдаг. Монгол ардын уртын дууны үг нь тэр чигээрээ гүн ухаан юм. Иймээс ч Монголчууд ардын дуугаа дуулах дуртай дууч ард түмэн билээ. Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга нь ардын дуугаа сэргээн толилуулах, сурталчилах, ардын дууны өв болон урын санг баяжуулах зорилгоор жил бүрийн цагаан сараар “Торгоны Хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолтыг толилуулдаг билээ. Жил бүрийн тоглолт өөрийн гэсэн онцлог, утга агуулгатай бол энэ жилийн тоглолт Монголын өнцөг булан бүрт байрших үндэстэн, ястнуудын ардын дуунаас сорчлон түүвэрлэж үзэгч, сонсогч нартаа толилуулж байгаагаар онцлог болж байгаа юм.

   Тоглолтонд Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Ш.Чимэдцэеэ /АЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/, “Түмэн Эх” чуулгын дуучин Г.Бямбажаргал /СТА/, “Сүлд” чуулгын дуучин С.Дуламсүрэн / СТА/ нар оролцоно. Тоглолт 2018 оны 02-р сарын 08,09-ний 19.00 цагуудад улсын Филармоний тайзнаа тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.