Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»О.Цэнд-Аюуш 10 саяын шагналын сантай яруу найргийн наадмыг тэргүүллээ
Уртын дуу

О.Цэнд-Аюуш 10 саяын шагналын сантай яруу найргийн наадмыг тэргүүллээ

Урлаг Урлаг29/01/2018Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1527825757621656662018-01-29-17-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит наадам энэ сарын 26-ны өдөр боллоо. Энэ наадам Монголдоо хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн анхдугаар наадам гэдгээрээ онцлог байлаа.

Яруу найргийн наадам улаан хивсний баяраар эхлэв.

Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ТВ9 телевизийн захирал асан Ц.Энхбат нар /зүүн гар талаас/

Наадамд оролцогч яруу найрагчид

З.Доржийн дүү З.Бямбаа, О.Дашбалбарын гэргий Н.Борхүүхэн, МУСГЗ Ай.Төмөр-Очир, Ай.Төмөр-Очирын гэргий /зүүн гар талаас/

МУСГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ай.Төмөр-Очир, түүний гэргий, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нар /зүүн гар талаас/

Наадмын нэгдүгээр шатанд 200 гаруй яруу найрагчдын бүтээл ирсэнээс шилдэг 21-ийг шалгаруулж, хоёр, гуравдугаар шатанд оролцохоор Corporate hotel and Convention center-д урьж, ийнхүү шалгаруулалт эхэллээ. Шилдэг 21 найрагч хоёрдугаар шатанд эх орон, эх орончдын тухай сэдвээр тэрлэсэн шүлгээ үзэгчдэд хүргэж, шүүгчид тэдгээрт гурав хүртэлх оноо өгч, шилдэг 10-ийг дараагийн шатанд шалгаруулсан юм.

Шилдэг арван найрагч:

Т.Баянсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч

А.Мөнхбат МЗЭ-ийн шагналт яруу найрагч

Ай.Төмөр-Очир МУСГЗ, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч

О.Цэнд-Аюуш МЗЭ-ийн шагналт яруу найрагч

Ш.Гүрбазар МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт

А.Лхагва МЗЭ-ийн шагналт яруу найрагч

Н.Мөнхнаран МЗЭ-ийн шагналт яруу найрагч

Чу. Алтанхуяг Яруу найрагч

Х.Алагаа МЗЭ-ийн гишүүн яруу найрагч

Н.Батжаргал МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Орхон-Уул аймгаас оролцогч

Зөвхөн яруу найрагчид шүлэг, найргаа үзэгчдэд хүргээд зогсохгүй Монголын урлагийн алдартнууд дуу хуураа олонд сонордууллаа.

Яруу найргийн наадмыг нээж Морин хуурын чуулга

Ардын жүжигчин А.Долгор

Батлан Хамгаалах Яам хоёр яруу найрагчдад хүндэтгэл үзүүлж, салбарын сайд Н.Энхболд үг хэллээ.

СТА, дуучин Д.Отгонжаргал

О.Дашбалбарын шүлэг, МУГЖ Б.Жаргалсайханы ая

МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Мөнгөнцэцэг

Хоёр яруу найрагчтай дотно явсан Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр:

“…З.Дорж гуайн нуруу надад яг цэв цэх харагддаг байсан. Зан нь ч тийм, шулуун зантай, их эх оронч. О.Дашбалбарын хувьд бол бас л их эх оронч, манайд их зочилно. Залуу цагийн үеийг дурсахаар найзуудтайгаа уулзсан юм шиг л болж байна. Энэ хоёр хүний үг , шүлэг нь их хатуу, сэтгэл нь маш зөөлөн. Эх оронч гэдэг чинь хамгийн зөөлөн сэтгэлтэй, хамгийн эх “хүн” шиг, жинхэнэ хүн болсон хүн бол эх оронч. Тэд тийм л байсан…” хэмээн эргэн дурсав.

З.Доржийн нагац дүү Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн төгсөгч, наадмыг санаачлагч “Сод Монгол Групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Цогт-Очирын Анандбазар:

“О.ДАШБАЛБАР БОЛ МИНИЙ УТГА ЗОХИОЛЫН БАГШ, ЯМАР ШҮЛЭГ БИЧВЭЛ ЯРУУ НАЙРАГЧ БОЛОХ ТУХАЙ АНХ ЗААСАН БАГШ МИНЬ”

“…Энэ жилийн анхны наадмыг Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн төгсөгчийн нэрэмжит болгож байгаа юм. Энэ бол манай нэрт яруу найрагч, эх оронч О.Дашбалбар. Энэ хүн миний утга зохиолын багш хүн. Намайг өвөртөө авч унтдаг, миний утга зохиолын шүлгийг зааж, ямар шүлэг бичвэл яруу найрагч болдог тухай анх заасан багш маань. З.Дорж бол миний ээжийн ах, миний нагац ах. Ийм сайхан хэлхээ холбоотой хүмүүс учраас нэгдүгээрт, та бүхнийг миний дотны хүмүүсийн уран бүтээлийг эргэж санаасай. Хоёрдугаарт, Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө эр зориг, хамаг бүхнээ зориулж явсан эрхэм найрагчдыг эргэн дурсаасай. Гуравдугаарт, яруу найргийн наадам үнэлэмжтэй байгаасай гэсэн үүднээс энэ наадмыг хийж байгаа юм. Монгол Улсад шударга ёс гэж байдгийг харуулсан, нэгэн сайхан наадам болно гэж бодож байна” гэлээ.

Ийнхүү энэ наадмын оргил үе болох шилдэг найрагчдыг тодруулах цаг ирсэн юм.

Монголын салбар бүрийн шилдэг, сор болсон хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн баг дүнгээ нэгтгэж, гуравдугаар байрын шагналтнаас эхлэн зарлалаа.

Гуравдугаар байрт, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва шалгарч, ном хэвлүүлэх эрхээр шагнууллаа.

Хоёрдугаар байрт, МЗЭ-ийн гишүүн Хаянхярваагийн Алагаа шалгарч, таван сая төгрөгөөр шагнуулсан юм.

Нэгдүгээр байрт, МЗЭ-ийн шагналт Оюунцэцэгийн Цэнд-Аюуш шалгарлаа, тэрээр ийнхүү Монголын хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмын анхны тэргүүн байрын эзэн болсон юм. Шагналын арван сая төгрөгөө гардан авлаа.

Тэргүүн байрын эзэн О.Цэнд-Аюуш:

“Цагийг эзэлсэн хоёр яруу найрагчид учраас би шүлгийг нь дээдэлж явдаг. Шүлгүүдийг нь уншиж цээжилж явсан хүний хувьд энэ хоёр хүнийхээ нэрэмжит наадамд оролцож, өөрийгөө сориод үзье л гэж бодсон. Ингээд манлайлсандаа баяртай байна… Би энэ наадамд эх нутгийн тухай шүлэг л уншлаа, бичлээ. Аливаа хүний эх нутаг өөрөө тэр хүнийхээ эх орон шүү дээ. Эх нутгаас эх орон эхэлнэ. Эх нутаг миний хувьд эх орон учраас бичсэн…Наадам их сайхан санагдлаа. Дуу хуур, бүжиг, хөгжим гээд бүгд байлаа. Урд хожид болж байгаагүй яруу найргийн сайхан наадам боллоо, зохион байгуулагчдад, санаачлагчдад баярлаж байгаагаа илэрхийлье” гэв.

Хоёрдугаар байрын шагналт Х.Алагаа:

“Ёстой зүүдэнд ч оромгүй явдал боллоо. Зүүдэнд ч оромгүй, төсөөлж ч байгаагүй сайхан наадам болж, шударга үнэн гэж байдгийг үзэгчдэд, яруу найрагчдад мэдрүүллээ. Маш их баяртай байна. Хамтдаа өрсөлдсөн яруу найрагчиддаа ямагт биднийг учруулж байдаг яруу найраг мандтугай гэж хэлье. Биднийг Янжинлхам бурхан үргэлж ивээдэг юм байна шүү” гэв.

Энэ жилийн анхдугаар наадмын шилдгүүд тодорлоо. Харин ирэх жилийн наадам илүү өргөн дэлгэр болох нь. Наадмыг санаачлагч, зохион байгуулагч Ц.Анандбазар хэлэхдээ: “Ирэх жилийн илүү өндөр шагналтай зохиогдоно. Монголын яруу найргийн тод од, уянгын яруу найргийн хаад болсон Бэгзийн Явуухулан, Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит наадам болох юм” гэлээ.

Ийнхүү жил бүр уламжлал болгон зохиогдох наадмын санаачлагч, ерөнхий ивээн тэтгэгчээр “Сод Монгол Групп” ХХК, Ерөнхий ивээн тэтгэгч “MCS-Кока Кола” ХХК, мөн ивээн тэтгэгчээр “Голомт банк”, “Эл Ти Си Эй” ХХК-Доритос брэнд, “Хөх Монгол принтинг” ХХК, “Гэрэл пресс” ХХК, “Алтан халбага” ХХК-Хану брэнд хамтран ажилласан байна.

Ерөнхий ивээн тэтгэгч болон ивээн тэтгэгчдэд хоёр яруу найрагчийн гэр бүлийн төлөөлөл өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.

Эх сурвалж: mongoluls.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.