Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Биднээс хамаарна” донорын аян эхэллээ
Нийгэм

“Биднээс хамаарна” донорын аян эхэллээ

Урлаг Урлаг02/02/2018Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
08727327272018-02-02-17-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн жилийн намар хаврын чуулганы завсарлагаар “Залуу малчдаа дэмжих аян”-ыг Монгол орны 21 аймагт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2018 оны намрын чуулган завсарлах үеэр “Биднээс хамаарна” нэртэй Донорын аяныг 2 сарын хугацаанд Улаанбаатар хот болон дүүргүүд, хөдөө орон нутагт зохион байгуулахаар болж өнөөдөр аяны нээлтээ хийлээ.

   Шинэчлэгдэн батлагдсан “Донорын тухай хууль”-ийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан тэрээр өөрийн тэргүүлдэг Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо, Монголын Морин Спорт, залуу уяачдын холбоо, Хөгжлийн Түүчээ сан, Хэтийн Хэнтий хөтөлбөр болон Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран энэ аяныг эхлүүлж байна. 

   Донорын тухай хуулийг  олон нийтэд  таниулах, доноруудын эгнээг өргөтгөх, нийгэмд донорын тухай хуулийн тухай эерэг ойлголт төрүүлэх зэрэг олон зорилго агуулж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Нөгөөтээгүүр жил бүрийн 2-р сарын 3 өдрийг доноруудын өдөр болгох Монгол Улсын эрүүл мэндийн яамны сайдын тушаал байдаг. Манай Улсын үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болсон энэ арга хэмжээг залуучууд маш олноороо дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдрийн нээлтэд оролцсон байна.

   Урлаг, спортын нэр нөлөө бүхий 20 гаруй залуучууд Д.Гантулга гишүүнтэй өнөөдөр өглөө ЦССҮТ-д очиж цусны донор болох үйл ажиллагаанд нэгдсэн бол нээлтийн арга хэмжээнд оролцсон 500 гаруй оюутан залуус ч донор болж хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нэгдэхээр болжээ. Мөн “Биднээс хамаарна” донорын аяны нээлтийн арга хэмжээнд аяныг дэмжиж хамтран зохион байгуулж байгаа калуучуудын байгууллагуудын төлөөллүүд болон Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэ-Баяр, Монгол Улсын хамгийн залуу хүндэт донор Б.Бямбажав нар оролцжээ.

   Сайхан бүхэн биднээс эхэлнэ уриатай “Биднээс хамаарна” донорын аян 2 сарын турш үргэлжлэх учраас энэ аяны талаарх мэдээлэл авсан хүн бүхэнд нээлттэй юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026

“Stray Kids”-ийн Феликс төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлав

17/09/2026

“Panasonic” жүжигчин Ха Ёны оролцсон сурталчилгаагаа устгажээ

17/09/2026

Киану Ривз, Патрик Суэйзи нарын гол дүрд нь тоглосон “Point Break” киног телевизийн цуврал болгон бүтээнэ

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.