Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Везуль хотын Азийн олон улсын кино наадам боллоо
Нийгэм

Везуль хотын Азийн олон улсын кино наадам боллоо

Урлаг Урлаг08/02/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
156551170160882018-02-08-10-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Францын Везуль хотноо 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Азийн олон улсын кино наадамд Монгол Улс онцлох орноор сонгогдож, Франц Улсад суугаа Монголын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцов. Везуль хотын Азийн олон улсын кино наадам нь жил болгон зохион байгуулагддаг бөгөөд, жил бүр 30 мянга гаруй үзэгчид Франц болон Европын бусад орноос наадмыг үзэхээр ирдэг юм байна. Нийт энэ жилийн наадамд Азийн 22 орны 90 кино оролцож байгаагаас 17 нь монголын кино юм.

   Наадмын тусгай зочдоор Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино найруулагч Д.Бямбасүрэн, СТА дуучин Г.Мягмарсүрэн нар оролцов. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн өөрийн найруулсан “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлүүдээ танилцуулж, европын үзэгчдэд сурталчлан таниуллаа.

   Наадмын хүрээнд 2 дугаар сарын 2-нд зохион байгуулагдсан “Монголын үдэш” арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж, үг хэлэв. Үзэгчид өргөнөөр оролцсон энэхүү арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, Монголын тухай асуулт, хариултын тэмцээн зохион байгуулав. Мөн Монгол Улс энэ жил наадмын онцлох орноор сонгогдсонтой холбогдуулан Везуль хотын захиргааны байрны хашаанд 1 дүгээр сарын 29-нөөс наадмыг дуустал Монгол гэр байрлуулж, сонирхсон бүх хүмүүсийг сүүтэй цайгаар угтаж, монголын ёс заншил, соёл, ахуйг танилцуулж байна.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.