Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
Уртын дуу

Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно

Урлаг Урлаг13/02/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
21558525087162018-02-13-13-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    2015 онд үзэгчдийг байлдан дагуулж чадсан дэлгэцийн томоохон уран бүтээл бол яах аргагүй “МАШ НУУЦ” уран сайхны кино билээ. “Жийж” продакшн болон "Фантастик" продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй “МАШ НУУЦ” төслийн  анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдэж  байсан бол тус төслийн хоёр дахь уран бүтээл болох “МАШ НУУЦ-2” буюу “БАЙТАГ БОГД” уран сайхны кино 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.

   Эx орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан “БАЙТАГ БОГД” уран сайхны киног  Байтаг Богдын тулгаралтын түүхт 70-н жилийн ойд зориулан бүтээжээ.  

   2015 онд үзэгчдийн хүртээл болсон “МАШ НУУЦ” уран сайхны кино дэлгэцэнд гарсан цагаасаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, шуугиан тариад байсан билээ. Тэр ч утгаараа “МАШ НУУЦ-2” буюу “БАЙТАГ БОГД” УСКинонд өмнөх ангийн үйл явдал үргэлжлэх эсэхийг сонирхсон хүн олон байсан. Үүнтэй холбогдуулан, уран бүтээлчдийн зүгээс ““МАШ НУУЦ”-ын үйл явдал үргэлжлэхгүй. “МАШ НУУЦ-2 буюу БАЙТАГ БОГД кино нь “МАШ НУУЦ” төслийн хүрээнд хийгдсэн хоёр дахь бүтээл болохоос хоёрдугаар анги биш. Энэ удаад бид 1948 оны Байтаг богдын тулгаралтын тухай өөр нэгэн нууц түүхийг дэлгэн харуулах болно” гэх албан ёсны тайлбарыг өгсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.