Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол
Нийгэм

Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол

Урлаг Урлаг19/02/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1438342101628472018-02-19-10-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү Сити дээд сургуулийн багш, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг олгож энгэрт нь зүүж өглөө. Ерөнхийлөгч энэ цолыг зүүж өгөхдөө “Энэ цол бол Монголын ард түмний хүсэл сэтгэлийн цол юм шүү. Улам сайхан дүр олныг бүтээгээрэй” хэмээн Монгол төрийн тэргүүний үг сургамжаа хайрлажээ. Ц.Төмөрхуягийн хувьд урлагийн салбарт нийт 30 гаруй жил ажиллаж байгаа Монголын ард түмний хайртай жүжигчдийн нэгэн билээ.

Гавъяат цолоо энгэртээ зүүсний дараа тэрбээр  “Ийм үед ижийгээ л их боддог юм байна. Өчигдөр ууцаа чанаж байхад гавъяат болно гэдэг мэдээ сонссон. Энэ шагнал бол Монголын ард түмний минь хүндлэл. Миний ард түмэн намайг дэмжиж ийм цол хайрлалаа. Би 30 гаруй жил урлагийн тогоонд байхдаа 60 гаруй тайзны бүтээл, 100-аад кинод оролцсон байна. Эрхэм Ерөнхийлөгчийнхөө захиа даалгавар, ард түмнийхээ итгэл сэтгэлийн хариуд хойшид улам сайн ажиллах эрч хүч урам зориг минь сэргэлээ” гэсэн юм. Ийнхүү Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн Цагааны Цэгмидийн Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг хэмээх хоёр гавьяат Монголын урлагт дархлагдлаа.

Анхдагчдын өлгий нутаг Булганаас бас нэгэн анхдагч болох үйл явдал тохиосон нь аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагналын эзэн болсон явдал боллоо. Алдарт жүжигчин Цагааны Цэгмид (1905 – 1963) нь Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртэж байжээ. Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн аж.

Түүний том хүү Ц.Төмөрбаатар Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин цолтой. Харин бага хүү Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин болсноор нэг гэр бүлээс аав, хүү гурвуул төрийн дээд одон хүртсэн анхны тохиолдлын эзэн болжээ.

М.АМАРЖАРГАЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.