Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Зураач Э.Отгонбаяр бие даасан үзэсгэлэнгээ Швейцарьт нээлээ
Нийгэм

Зураач Э.Отгонбаяр бие даасан үзэсгэлэнгээ Швейцарьт нээлээ

Урлаг Урлаг21/02/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151515151014697772018-02-21-15-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын уран зураач Э.Отгонбаярын “Зураг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 2 дугаар сарын 10-нд Швейцарийн Цюрих хотын “АВ43 Contemporary” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Нээлтэд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн оролцож хэлсэн үгэндээ Монголын уран бүтээлчийн зургийн үзэсгэлэнд ирсэн хүмүүст талархлаа илэрхийлэн зураачийн талаар танилцуулга хийж, Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа, ялангуяа соёлын харилцааг хөгжүүлэх чиг баримтлан ажиллахаа мэдэгдэв. Үзэсгэлэнгийн нээлтэд соёл урлаг сонирхдог болон Монголд элэгтэй швейцарьчуудаас гадна Цюрихийн ойролцоо амьдардаг монголчууд оролцов.

   Германы Берлин хотноо байнга оршин сууж, уран бүтээлээ туурвидаг зураач Э.Отгонбаяр Герман, Нидерланд, Швед, Франц, Япон, Чех, Энэтхэг, Польш, Румын зэрэг улсад зохиогдож байсан олон үзэсгэлэнд амжилттай оролцож байсан байна. Үзэсгэлэн 3 дугаар сарын 24-ний хүртэл олны хүртээл болох юм.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026

Х.Мягмарсүрэн: “Арын сайхан хангай” дуу маань авшиг ерөөлөө хайрлах биз ээ

14/08/2026

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.