Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА А.Түмэн-Өлзийгийн “Гэгээ билээ би” тоглолт өнөөдөр болно
Нийгэм

МУСТА А.Түмэн-Өлзийгийн “Гэгээ билээ би” тоглолт өнөөдөр болно

Урлаг Урлаг05/03/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1051351351352606680122018-03-05-09-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл “Гэгээ билээ би” тоглолт өнөөдөр буюу 03 дугаар сарын 05-нд 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд тоглогдоход бэлэн болжээ.

   “Сэтэрт тал”, “Баясгалантай сайхан”, "Хайр бэлэглэе", "Аавдаа", “Ижий зөн”, зэрэг олон гайхалтай дуугаараа түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн өнөөдрийн тоглолтонд урилгаар МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Л.Сөрөлт, "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай, "Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга"-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

   Дашрамд дуулгахад МУСТА А.Түмэн-Өлзий өнөөдөр болох “Гэгээ билээ би” тоглолтондоо одонтой ээжүүдээ онцгойлон урьсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт Монгол бөхийн өргөөнөө олон сайхан одонтой ээжүүдээ хүндэтгэн урьж, шинэхэн цомгоо тоглолтынхоо урилгатай гардуулсан билээ. Энэ тухай сайхан мэдээллийг ЭНД ДАРЖ сонирхоорой. Түүнчлэн өнөөдрийн тоглолтын үзэгч бүрт шинэхэн цомгоо бэлэглэж байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтын тасалбар тун цөөхөн үлдсэн гэнэ. Ийнхүү дуунд дуртай дуучин түмэн минь МУСТА А.Түмэн-Өлзийгийн “Гэгээ билээ би” хэмээх тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 86861234, 99883031 утсаар лавлаж, амжиж тасалбараа захиалаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026

Х.Мягмарсүрэн: “Арын сайхан хангай” дуу маань авшиг ерөөлөө хайрлах биз ээ

14/08/2026

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026

Аялах үедээ цахимаар ном унших боломжтой

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.