Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Увертюра” хамтлаг “VIP” тоглолтын тасалбараа 1.000.000 төгрөгөөр үнэлжээ
Нийгэм

“Увертюра” хамтлаг “VIP” тоглолтын тасалбараа 1.000.000 төгрөгөөр үнэлжээ

Урлаг Урлаг05/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
153135135353733266062018-03-05-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид маань өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо эмэгтэйчүүдээ бэлэг барьдаг. Баярын энэ сайхан өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэл бүл, хамт олон, найз нөхөдтөйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “400” хүнийг онцлон, Монгол поп опера Увертюра хамтлаг “VIP” тоглолтоо толилуулахаар болжээ.

   Түмэн олондоо "Жамаас", "Тэнгэр ээж минь өршөө", "Тэнгэрийн хүү", "Ээж минь", "Халуун элгэн нутаг", "Тэмээн сүргийн говь" зэрэг олон арван гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон хүргэж, хайр хүндлэлийг нь хүлээсэн тус хамтлагийн "VIP" тоглолтод бүх хит дуунууд нь 100% амьд эгшиглэж, тав тухтай тансаг орчинд хүндэтгэлийн зоог, хундага дарстай халуун дулаан уур амьсгалтайгаар болох нь дамжиггүй. Тус тоглолтод МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Г.Ариунбаатар зэрэг олон гайхалтай алдар гавьяатаа уран бүтээлчид урилгаар оролцож, тоглолтын үзэгч эмэгтэйчүүдээ магтан дуулцгаах аж.

   "VIP" тоглолтын хамгийн чухал нь үзэгч бүр сэтгэл хангалуун байх учир,  Увертюра хамтлаг гайхалтай дуу хөгжим, тав тухтай орчин, хүндэтгэлийн зоогоор бэлэг барихын зэрэгцээ азтай үзэгчдийг Хайнань аралд аялах эрх, Монгол аялал компаны 3-10 %-ийн хөнгөлөлтийн эрх, Flex gym фитнес төвд 50% хөнгөлөлттэй үнээр явах эрх, Pc mall их дэлгүүрийн азтай худалдан авагч болох эрх зэрэг олон зүйлүүдийг бэлтгэсэн байна. Тус тоглолтын тасалбарын хувьд нэг хүний 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд нийт 10 хүн 1.000.000 төгрөгөөр багцалсан тасалбарыг авч, нэг ширээнд тухлан сууж хүндэтгэлийн зоог барингаа хундага дарс шимж, тав тухтай орчинд тоглолтоо үзэх ажээ. Ийнхүү өөрсдийн гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон эгшиглүүлж, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж, Монгол төрийн үндэсний их баяр цэнгэл наадмыг гурвантаа нээж, сүүлийн арав орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж, од болон гялалзаж яваа Увертюра хамтлагийн “VIP” тоглолт энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт болох нь дамжиггүй юм.

   Энэ дашрамд дуулгахад энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн дурсамж дүүрэн тансаг тоглолт бол "Увертюра" хамтлаг “VIP” тоглолт байх болно гэдгийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, Андра академийн гүйцэтгэх захирал, Мисс, Топ модель Х.Бадамгэрэл нар онцолсон бөгөөд тоглолт 2018 оны 03-р сарын 08-нд 18:00 цагаас “UB event hall”-д 400 хүнд зориулагдана тоглогдох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 90003322, 99998959 дугааруудаас лавлаарай…

УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, Андра академийн гүйцэтгэх захирал,
Мисс, Топ модель Х.Бадамгэрэл нарын “VIP” тоглолтын тодорхойлолт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав

18/03/2026

13 үе дамжсан товшуур хөгжим

18/03/2026

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.