Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөх сувд 2018” мөсний баяр зохион байгуулагдлаа
Нийгэм

“Хөх сувд 2018” мөсний баяр зохион байгуулагдлаа

Урлаг Урлаг09/03/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
153131351336406856962018-03-09-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хөх сувд-2018” мөсний баяр уламжлал ёсоор Хөвсгөл аймгийн Хатгал суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 18 дахь жилдээ зохион байгуулагдсан уг баярыг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд үг хэлж нээснээр мөсний баярын сүлд дуу, бүжгийг тус аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид толилуулсан юм. Мөн морин чарганы, цааны, мото спортын парадаар үргэлжлэв. Үүний дараа үзэгчид Хөвсгөл аймгийн мөс урлалын залуучуудын бий болгосон мөсөн гэр, амьтаныг сонирхож, цаатан хотхоноор зочлон, тэдний аж амьдралтай танилцсан юм. Хөвсгөл аймаг гэхээр бараг хамгийн түрүүнд цаатангууд санаанд буудаг болохоор зочид үүнийг илүүд үзэж буй нь илт.

   Дараа нь Хөвсгөл далайн сэдэвт дууг хэн сайн дуулах вэ уралдаан, мөсний шагайн тэмцээн, ОХУ-ын мото спортын тамирчдын үзүүлбэр үзэгчдийг уухай хадуулсан юм. Ийнхүү тэшүүр, хоккей, мөсөн дээрх олс таталт, жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, мөс мөргөлдүүлэх тэмцээн, тахтай морин чарганы уралдаан болж, шагнал гардуулах ёсололоор өндөрлөлөө.

Уншигч танаа фото сурвалжлагыг хүргэе.  


 

Нийтэлсэн: У.Баярсайхан
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.