Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Авъяаслаг, бяцхан төгөлдөр хуурчид шагналаа гардаж авлаа
Нийгэм

Авъяаслаг, бяцхан төгөлдөр хуурчид шагналаа гардаж авлаа

Урлаг Урлаг09/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5135134174912592018-03-09-12-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг булан бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурчид оролцсон бөгөөд тус уралдааны гуравдугаар байрыг эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин, тусгай байрын эзэн З.Амин-Эрдэнэ нарын шагналыг өчигдөр Соёл урлагийн газрын дарга Эрдэнэбат гардууллаа.

   Тус хамтлагийн хамгийн бяцхан төгөлдөр хуурч нь Монгол Улсаас оролцсон зургаан настай З.Амин-Эрдэнэ байсан юм. Тэрбээр зургаан нас хүрээд хоёрхон сар болж байгаа юм байна. Түүнийг насандаа баймгүй бахдам амжилт гаргасныг Оросын хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. Тэд “Багш маань биднийг энэ зүгээр л концерт. Юу чаддагаа л харуул гэж хэлсэн. Бид багштайгаа зөндөө их бэлдсэн зүйлээ л харуулсан. Маш баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол тэдний багш С.Саянцэцэг ийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

   “Миний хүүхдүүд хэзээ ч надаар хүчлүүлдэггүй. Өөрсдөө маш их хичээл зүтгэлтэй бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Хүүхдүүдэд концерт гэж хэлсний тухайд би тэднийгээ уралдаанд оролцож байна хэмээн сандаргахыг хүсээгүй. Зүгээр л тайван юу сурснаа л харуул гэж хэлсэн. Сэтгэлзүйг нь бэлтгэж байна гэсэн үг шүү дээ. Тэд чадсан. Хүүхдүүд аль болох олон удаа тайзан дээр гарснаар нүүр хагардаг, айдас, сандралаа мартдаг. Тиймээс хүүхдүүдээ тайзан дээр аль болох олон удаа гаргахыг хүсдэг. Цаашид ч олон олон тайзан дээр гаргана гэж бодож байгаа” гэлээ.

С.Болорчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.