Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд зориулжээ
Нийгэм

“Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд зориулжээ

Урлаг Урлаг12/03/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15131358217242832018-03-12-13-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, "Хурд" хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ.

   Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд" хамтлаг, энэ жил тохиож буй ойдоо зориулан хэд хэдэн удаагийн тоглолтыг төлөвлөсөн бөгөөд хамгийн эхний тоглолт нь өнгөрсөн 03-р сарын 08-нд эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ зориулсан "Бүсгүй" тоглолт байсан. Тэгвэл тус хамтлагийн ээлжит тоглолт нь “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд хүндэтгэл үзүүлж, ийнхүү 03-р сарын 17-нд Улаанбаатар паласт 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ.

   Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд эрчүүдийнхээ баярт нь зориулан тоглож байгаагаараа онцлог юм. Ийнхүү “Цэргийн Бодол” дууны хүндэтгэлийн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99139933 дугааруудаар лавлаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.