Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Энэтхэгийн бүжгийн хамтлаг Монголын тайзнаа
Нийгэм

Энэтхэгийн бүжгийн хамтлаг Монголын тайзнаа

Урлаг Урлаг13/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15131351351353561072312018-03-13-09-55[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд “Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг 2018 оны 03 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан тоглох гэж байна.

   БНЭУ-ын “Падатик” бүжгийн төвийн уран бүтээлчид Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн шугамаар гадаадын олон орноор аялан тоглож байгаа бөгөөд энэ удаад Монголын ард түмэнд өөрсдийн үндэсний бүжгийг орчин үеийн бүжгийн төрөлтэй хослуулан гайхалтай уран бүтээлийг хүргэхээр зорьжээ.

   Тоглолт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагт “Улаанбаатар чуулга”-д, 03 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагт  Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын тайзнаа үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдана.

Зохион байгуулагч:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНЭУ-аас Монгол улсад суугаа Энэтхэгийн Элчин Сайдын Яам

Хамтран зохион байгуулагч:
Дархан-Уул аймгийн БСУГ “Залуучууд” театр, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”

Холбогдох мэдээллийг дараах утаснаас авна уу: 99054668 /Соёл, урлагийн газар/

                                                                                  7011-8411, 99996615 /Улаанбаатар чуулга/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.