Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн болно
Нийгэм

Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн болно

Урлаг Урлаг30/04/2018Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster_ok9207226242018-04-30-13-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байна.

   Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид оролцох аж.

   Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас залуу малчдад зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, хууль журам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, хөгжил, дэвшил, аж амьдралын талаар нээлттэй хэлэлцэнэ. Түүнчлэн өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжлалт хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр монголын залуу малчид, уяачид чуулах юм байна.

   Зөвлөгөөний зохион байгуулалт болон бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9000-3311, 9000-3322 дугааруудаас лавлан уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.