Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Playing Love Best тоглогдоно
Нийгэм

Playing Love Best тоглогдоно

Урлаг Урлаг30/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
31045290_1768720803190274_5102603408880173056_n2172830072018-04-30-14-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.

   Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачилгаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж байв. Өнгөрсөн найман жилд "Мандухай Сэцэн Хатан"-ы сүр хүч, "James Bond"-ын хурц рок, "Оддын дайн"-ы Эзэнт гүрний марш зэрэг олон эрс ялгаатай бүтээлүүдээр урын сангаа баяжуулжээ. Харин энэ жилийн тоглолтоороо өнгөрсөн жилүүдэд үзэгч, хөгжимд дурлагсдыг илүүтэй догдлуулсан шилдэг бүтээлүүдээсээ сорчлон толилуулах, "Playing Love Best" онцгой үдшийг танд бэлэглэхээр Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид бэлтгэжээ. 
Тоглолт 2018 оны тавдугаар сарын 4, 5-нд Соёлын төв өргөөнд болох юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.