Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Нийгэм

“Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Урлаг Урлаг02/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1513133068209092018-05-02-12-55[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг энэ сарын 1-6-нд зохион байгуулж буй. Уран зургийн галерейд өнөөдөр болж өнгөрсөн “Үндэсний бичиг үсэг-Өв, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар энэхүү зургаа хоногийн турш үргэлжлэх бичиг үсгийн баярын эхлэл тавигдлаа. Тус эрдэм шинжилгээний бага хуралд БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны эрдэмтэн, мэргэд, доктор, профессорууд оролцсон юм.

   Эрдэм шинжилгээний бага хурлаар эртний бичиг үсэг, Монгол хэл бичгийг дагнан судалдаг эрдэмтэн мэргэдийн төлөөлөл болсон хүмүүс 10 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич, доктор Л.Болд “Чингис хааны үеийн чулууны бичээсийн үг хэллэгт хийсэн судалгаа”-г танилцуулсан бол мөн хүрээлэнгийн академич, доктор Д.Төмөртогоо “Монгол дөрвөлжин бичиг, түүний дурсгал”-ын талаар хүүрнэсэн. Энэ мэтчилэн “Монгол бичгийн уламжлал, шинэчлэл”, “Соёмбо үсгийн содон бичлэг”, “Эртний монгол хэлний дурсгал-Хүйс толгойн бичээс”, “Тод үсгийн судалгааны байдал, бүтээл туурвил”, “Бийрээр урласан бэхийн мөр”, “Монгол таталган бичлэгийн тухай” гээд олон сонирхолтой илтгэлийг тавьсан юм.                

   “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээ маргааш Үндэсний номын санд, “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт, “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэнгээр үргэлжлэх бол  Төрийн түүхийн музейд Н.Отгонбаатарын “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн, арга хэмжээгээр үргэлжилнэ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “16 жилийн хугацаанд 15 өөр сургуульд сурсан нь хүний зан төлөвийг ойлгоход минь нөлөөлсөн” гэв

16/09/2026

Роберт Де Ниро нэвтрүүлгийн үеэр сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ

16/09/2026

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.